Ноолуурын үйлдвэрүүдэд олгох зээлийг арилжааны банкуудаар дамжуулна
Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгож, ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгаад байсан. Үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгө гаргаснаар одоогийн үйлдвэрүүдийн нөөцөлдөг 3000 орчим тн ноолуур дээр нэмж 1670 орчим тн түүхий ноолуур бэлтгэнэ. Нэмж авсан ноолуураас жилийн хугацаанд 864 тн самнасан ноолуур бэлтгэж экспортлох боломжтой.

Самнасан ноолуурыг экспортод  гаргаснаар 77,5 сая ам.доллар буюу 154 тэрбум төгрөгийн экспорт хийж, 54 тэрбум төгрөгийн орлого нэмж олох боломжтой гэж тооцоолжээ.

Түүхий ноолуурыг 100 хувь дотооддоо боловсруулж, эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил бүр нэмэлтээр хөнгөлөлттэй зээлийн 300 орчим тэрбум төгрөгийн хэрэгцээ шаардлага байдаг. Манай улс 2014 онд 19,2 сая ямаанаас 7000 орчим тн ноолуур бэлтгэжээ. Энэ нь түүхий ноолуурын дэлхийн хэрэгцээний 40 хувийг бүрдүүлдэг бол 50 хувийг нь БНХАУ, үлдсэн 10 хувийг бусад улс нийлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар ноолуур боловсруулах салбарт 130 гаруй жижиг, дунд, том үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж, нийт 700 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл хийж үүнээс 600 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн экспортолсон. Гэвч бэлтгэж буй ноолуурын 85 орчим хувийг зөвхөн угаасан, самнасан хэлбэрээр буюу өртөг бага шингээж экспортолсон нь нийт экспортын 85 хувийг бүрдүүлж байна. Ноолууран түүхий эдээ дотооддоо 100 хувь боловсруулбал 2 их наяд төгрөгийн үйлдвэрлэл хийх боломжтой гэж үзсэн. Тэгвэл зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор болсон байна. 
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-05 08:51:34
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • malchin 2015-05-05 08:26:21
    Bayalag buteej bgaa malchidad ur dun ni hurehgui bn shuu dee. Heden chenj,nooluuriin kompaniudiin zahiraliig tatvar tulugchdiin munguur ugjihaa boli byaluu...
  • Zochin 2015-05-05 05:15:07
    Avahgeed baigaa Nooluur. Ni. 50000 - 55000. Tug hoorond zaragdaad. Duuslaa. Da !? Manaihan. Biznes. Hiihiig huleegeed suuh gej oilgodog ym shig
  • Бас 2015-05-05 05:12:38
    Болил доо, ажил хийдэг 1 сая гаруй татвар төлөгчдийн мөнгөөр хувийн бизнес дэмжээд. Хэдэн жил дэмжүүлээд, сайжрахгүй бол орхиоч... Урамшуулал нэртэй популизм