Нэр бүхий гишүүд Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа
УИХ-ын  бие даагчид гишүүд болох Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар болон УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ гэсэн гишүүд  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Оюутолгойтой холбоотой асуудлаар асуулга тавьжээ.

Тэд асуулгадаа, Ажлын хэсгийн дүгнэлтээр “Оюутолгой” ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед ТЭЗҮ-д заасан  5,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардлыг 2 тэрбум ам.доллараар хэтрүүлэн зарцуулж, улмаар 1,4 тэрбум ам.долларыг ямар ч баримтгүйгээр илүү зарцуулсан нь тогтоогдсон.
Түүнчлэн тус компанийн төлөх байсан 130 сая ам долларын татварыг ТЕГ-ын дэргэдэх маргаан таслах зөвлөл 30 сая ам.доллар хүртэл бууруулсан асуудал өнөөдрийг хүртэл яригдаж байна.
Гэтэл Засгийн газар Рио тинто гэгчтэй “Эвлэрлийн гэрээ” байгуулж,  дээрх нотлогдохгүй байгаа 1,4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэтрэлт, татварын 30 сая ам.долларын өр зэргийг цайруулах саналыг тавьсан байгаа талаар дурьдаад  нийт дөрвөн асуулгад хариулт авахыг хүссэн байна.

 Үүнд, Оюутолгой компани хичнээн төгрөгийн борлуулалт хийж,Монголын татварын албанд хичнээн төгрөгийн татвар төлсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байна уу, эвлэрлийн гэрээг ямар үндэслэлээр хийв, Зэс цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажил ямар шатандаа явж байна вэ гэх зэрэг асуултууд ба гтжээ.
Мөн Шийдлийн Засгийн газрын үед  Оюутолгой нөөц ашигласны татвараа “Эрдэнэт”-ээс гурав дахин бага байгааг шүүмжилж тэнцүү болгох асуудал яригдаж байсан. Энэ асуудлыг шийдсэн үү хэмээн асуужээ. 

Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-06 01:02:51
    хөрөнгө оруулаад ажлаа хий гэж гэрээ байгуулчихаад дараа нь шогтвол эхнээсээ Хан ресурстэй заргалдсан шиг юм болно доо. Бүр их өрөнд унах вий.
  • Энхээ 2015-05-05 15:31:00
    Энэ ТВ нэвтрүүлэгч залуугийн толгой эргэж гүйцлээ.Арга хэлэхэд: Эрдэнэттэй хийсэн гэрээгээр хийнэ гээд хийвэл чиний нэр хүнд өснө,эс бөгөөс бүх карьер чинь" НО...
  • bgi 2015-05-05 12:30:43
    Zg huuliig davj tatvariig huchingui bolgoj boloh uu,
  • б 2015-05-05 11:51:47
    Оюу Толгой зогсвол доллар 3000 хүрнэ дээ, иргэдийн гар дээрхи мөнгө ч шавхагдана. Тэр цагт бас л төр засагтаа бурууг чихнэ.
  • Жаргалсайхан 2015-05-05 09:20:55
    Таван толгойг бараг нугаслачихлаа. Одоо Оюу толгойг бас ноцоод унагаад авбал бүр сайхан болох гээд байна.
  • иргэн 2015-05-05 08:09:11
    Мөрөөдлийн баг
  • сдөдс 2015-05-05 07:58:18
    5 ажил унагаагч
  • luivarchin 2015-05-05 07:02:48
    saihanbileg gej saihanbvltregch bsan yum bnshd, bayartsogtiinhoo bool n bolchihson, iim hvniig hurdan zailuulbal taarna,
  • pop group 2015-05-05 07:01:27
    pop group
  • ИРГЭН 2015-05-05 07:00:37
    САЙХАНАА ! НАЙЗАА ХУРДАН ОГЦОРХ ӨРГӨДӨЛӨӨ ӨГӨӨ Ч Чи ТЭНЭГ ЮМ УУ