Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлалыг шинэчилнэ
Нийслэлийн Засаг дарга “Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлалыг шинэчлэн хэрэгжүүлэх тухай” А/358 дугаар захирамж, нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индексийн хүрээнд 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
 
Эрүүл аюулгүй байдлын индексийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах 217 сая 691мянган төгрөгийг энэ оны төсөвт батлагдсан нийслэлийн дүүрэг, хороодын эрүүл аюулгүй байдлын индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог нэвтрүүлэх зардлаас холбогдох журам гүйцэтгэлийн дагуу санхүүжүүлж, Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох үйл ажиллагааг боловсронгуй болгон бүх шатны Засаг дарга нарын үйл ажиллагааны гол шалгуур үзүүлэлт болгон дүгнэж урамшуулах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахыг нийслэлийн ЗДТГ-т даалгав.
 
Мөн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд холбогдох мэргэжлийн байгууллагуудыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, ажлын явцын тайланг энэ оны 3 дугаар улиралд багтаан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, Эрүүл аюулгүй байдлын индексийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулах талаар Зөвлөх багтай гэрээ байгуулан хамтран ажиллахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-05 08:56:11
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!