ТҮЦ гэх дарга нарын бизнес иргэдийг туйлдуулж байна
Архи, тамхи хууль бусаар худалдан борлуулдаг үүр уурхай нь ТҮЦ юм.  Тиймээс л эдгээр эрээвэр хураавар ТҮЦ-нүүдийг буулгаж, улсынхаа нийслэлийг цэвэрлэж, хууль бус худалдааг таслан зогсоож байна гэсэн лоозонтой үйл ажиллагаа хоёр жилийн өмнө өрнөж байв.
 
ТҮЦ ажиллуулж, амьдралаа залгуулдаг гэх хэдэн эмэгтэйчүүд уйлалдаж, харин цагдаа, хүчний хамгаалалт дор нүүлгэн шилжүүлэлт хийгдэж байсныг өнөөдөр ч тодхон санаж байна.  Харин манай дээдчүүд мартчихсан бололтой юм. Тэдний шийдвэр, захирамж дээрх гарын үсэгний бэх нь хатаагүй байхад шинэ стандартын гэх ТҮЦ-нүүд үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн.
 
Хуучнаа бодвол өнгө үзэмж сайтай. Үүнээс өөр давуу талыг олж харсангүй. Тамхи ширхэглэн зардаг, оройн цагаар архи худалддаг, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг гээд өмнөхөөсөө дээрдсэн зүйл алга. Сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагын орчимд тамхи ширхэглэн борлуулах гол үүргийг шинэ стандартын гэх эдгээр ТҮЦ-нүүд л биелүүлж байна. Тамхи худалдах нь хууль бус учраас энэ худалдаа нүднээс далд явагдана. Тиймээс хууль зөрчиж байна уу үгүй юу гэдэг нь албаныхны хяналтаас гадуур өнгөрдөг. Энэ мэтээр өмнө нь ажиллаж байсан хууль бус худалдааны үүр уурхай гэгдэх ТҮЦ-нүүдээс одоогийнх ч ялгагдахгүй болж байна.
 
Эсвэл манай шийдвэр гаргагчдад ТҮЦ юу зарах нь огт хамаагүй. Харин ТҮЦ-ний барилга, түүнээс олж болох ашиг нь л хамаатай байсан байж болох юм.
 
Тодруулбал, ТҮЦ-нүүдийг буулгаж, нүүлгэн шилжүүлээд оронд нь сонин, сэтгүүл, ном худалдаалах, хажууд нь АТМ байрлах боломжтой шинэ ТҮЦ-ийг танилцуулж байв. Энэ нь үнийн хувьд өндөр байсан учраас иргэдийн худалдан авах чадварт шууд нөлөөлөв. Өөрөөр хэлбэл, тэрхүү ТҮЦ-ийг олон хүн авч чадахгүй байсан учраас ашиггүй болсон хэрэг.


 
Тэгвэл түүний дараа Эко ТҮЦ гэгчийг нэвтрүүллээ. Өнгө, загвар, хийцийн хувьд иргэд таатай хүлээн авч байгаа. Гэвч 15 сая төгрөгийн үнэтэй учраас иргэд тэр бүр худалдан авч өөрийн бизнесийг эхлүүлэхэд хүндрэлтэй байгаа бололтой юм. Эко ТҮЦ ажиллуулагч Энхээ “Дүүргээс Эко ТҮЦ-ийг ав үгүй бол энд худалдаа эрхлүүлэхгүй гэсэн шаардлага тавьсан. Тиймээс гэр бүлийнхээ хүний нэр дээр зээл авч байгаад худалдан авахаас аргагүй байдалд орсон” гэж ярив.
 
Энхээ шиг 15 сая төгрөгийн зээл аваад шинэ ТҮЦ-тэй болоод үйл ажиллагаа явуулах нэгэн байна. Харин тийм чадал, боломжгүй бол яах вэ. Өнөөдрийн байдлаар яах ч үгүй. ТҮЦ худалдан ав, чадахгүй бол хохь нь гэдэг тогтолцоо л үйлчилж байгаа бололтой юм.


 
Гэтэл өмнө ТҮЦ ажиллуулж, ар гэрээ, үр хүүхдээ тэжээдэг байсан хэчнээн айл өрх, яг ийм асуудлаас болоод гацаанд орчихоод байгаа бол. Саяхан Баянзүрх дүүрэгт ТҮЦ ажиллуулдаг байсан гэх хэдэн хүмүүс нэгдэж, хэвлэлийн хурал хийж, дүүргийн удирдлагууддаа шаардах бичиг хүргүүлж байгаа тухай ярив. Яагаад хэвлэлд хүртэл хандах дээрээ тулсан нь ТҮЦ-ний үнэ болон тулган шаардалттай л холбоо.
 
Өмнө нь өөрийнхөө хэмжээнд бяцхан бизнесээ эрхлээд, түүгээрээ амьдрал ахуйгаа хэнээс ч гуйхгүйгээр залгуулаад явж болдог байсан хүмүүс өнөөдөр эрх мэдэлтнүүдийн дарамтаар хоолгүй хонох дээрээ тулаад байна шүү дээ.
 
15 сая төгрөг бол их мөнгө. Ийм мөнгөтэй хүн ТҮЦ ажиллуулахгүй. Өөрийнхээ хэмжээнд зургаа юм уу, найман нэрийн дэлгүүр ажиллуулаад явчихна. Гэтэл хотын удирдлагуудын зүгээс тавьж буй нэг стандарт нь иргэдийг туйлдуулж байна. Стандарт 1.5 сая бус, заавал ч үгүй 15 сая төгрөгийн үнэтэй нэг компанийн бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл ТҮЦ-ний үйл ажиллагаа эрхлэхийн тулд нэг компанийн бизнесийг дэмжих шаардлагатай тулгарч байна гэж ойлгогдож байгаа юм.
 
Энэ нь иргэдийг ажилтай, орлоготой болоход туслана, дэмжинэ гэсэн манай удирдлагуудын сайхан ярианаас эсрэг чиглэсэн үйл ажиллагаа болоод байна. Хүн өөрийнхөө боломж бололцоондоо тааруулаад бяцхан ч гэсэн бизнес эрхэлье гэж хүсэвч хотын удирдлагуудын буянаар 15 сая төгрөг байхгүй учраас гадаа суугаад бохь зарахаас аргагүйд хүрч байх шиг байна.
 
Гэтэл Дорноговь аймагт яг ийм хүсэл зорилготой иргэдээ дэмжиж, 5 сая төгрөгийн үнэтэй, өнгө үзэж сайтай, авсаархан ТҮЦ-нүүдийг нийлүүлсэн байна. Зарим иргэд нь 4.5 сая төгрөгөөр авсан гэж ярьж байх юм. Эндээ өөрсдийн хийсэн хоол, хүнсний бүтээгдэхүүн, ус, ундаа, чихэр, амттан зэргийг зараад амьдралаа хэнээс ч гуйхгүйгээр аваад явж болж байна.



 
Харин Улаанбаатар хотод бяцхан бизнесээ хийгээд амьдралаа аваад явахын тулд заавал ч үгүй нэг даргын бизнесийг дэмжих шаардлагатай болдог нь харамсалтай. Мэргэн ухаан дарга нар нэгийг бодно биз. Түүнээс иргэдээ дэмжих нэрээр дарамт үзүүлдэг. Болохгүй бол төрийн хүчээр далайлгадаг байж болохгүй л санагдах юм.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tytsnii hohirogchid 2016-04-20 17:26:13
    ynetei tyts shahchihaad ichih ch ygyi huraah geed irgedee gyilgachin bolgoh geed baigaamuu hohirliig n hen baragduulah yum
  • Би 2016-04-20 05:28:55
    ТҮЦ нэртэй амбаарууд энэ тэнд байрлуулахаа болиочээ. ТҮЦ-ээр хүүхдүүд л ихэвчлэн үйлчлүүлдэг, хүүхдүүдэд эрүүл ахуйн шаардлага хамаагүй байдаг юм болов уу
  • mgl 2015-05-05 15:29:44
    Arai denduu yum a. Archagui novshnuud irgedig daramtlahas uur ajilgui. Zovlongui harmaagaa tuntiilgeh arga shu de ted nariin
  • 213 2015-05-05 08:33:09
    Yum l bol shuumjilj bhiimaa. Goy l baina lee shde. Ali yumiig bugdiig n yamarch orlogogui humuust taaruulhav dee, hotiin ongo uzemj irgediin setgel sanaa chuhal...
  • 15505 2015-05-05 04:50:12
    ганц түц гэлтгүй жижиг дэлгүүр гуанз гээд үйл ажиллагаа явуулдаг болгоныг айлган сүрдүүлж мөнгө саагаад 3 жил болж бнаа....
  • xoshin shog  2015-05-05 03:36:12
    ene unetei TUTS xiien gex kompaniin nuxur TV-eer yrij baigaan ee Uul shig usee zasaad, tolgoigoo salgaluulj xudulguud yostoi marzan, xoshin shog