Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотойгоор  ажлын хэсгээс тайлбар хийлээ

Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргахаар ажиллаж эхлээд байна. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг ажлын хэсгээс хийж буй ажлын талаар дараах тайлбарыг өглөө.

"Тавантолгойн ордыг ашиглах Төслийн компани “Энержи Ресурс” болон түүний толгой компанийн 2014 оны санхүүгийн тайлантай танилцах явцад дараах нөхцөл байдал илэрч байна.

Тавантолгойн ордыг ашиглах  хөрөнгө оруулалтад тооцож байгаа 1 тэрбум долларын “Энержи Ресурс” компанийн эзэмшилд байгаа цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, усны байгууламж, бараа материал, бэлэн мөнгө зэрэг нь EBRD, FMO (Nederlands) DEG (Germany), BNP Paribas, Монголын Худалдаа хөгжлийн банк зэрэг банкуудын нийт 570 сая ам.долларын зээлийн барьцаанд байна.

Мөн “Энержи Ресурс” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч толгой компаниуд болох “Mongolian Coal Corporation” (Luxemburg), “Mongolian Coal Corporation” Ltd (HK) компанийн хувьцаа нь толгой компани болох “Mongolina Mining Corporation” (Cayman Island) компанийн гаргасан 600 сая ам. долларын бондын барьцаанд барьцаалагдсан байна.

Энэ бүх зээлийн болон бондын төлбөрийн нийт дүн 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 1 тэрбум 170 сая ам.доллар болж байна.

Мөн “Энержи Ресурс” ХХК, түүний толгой компанийн нэг болох “Энержи Ресурс Корпораци” ХХК болон хамааралтай этгээд болох “Энержи Ресурс Майнинг” ХХК, “Транс Гоби” компаниуд нь бондын төлбөрт санхүүгийн баталгаа гаргасан байна.

“Энержи Ресурс” ХХК, “Энержи Ресурс Корпораци” ХХК, “Mongolian Coal Corporation” S.a.r.l (Luxemburg), “Mongolian Coal Corporation” Ltd (HK), “Mongolina Mining Corporation” (Cayman Island) компаниуд нь бүгд их хэмжээний зээлийн барьцаанд байгаа нь эрсдэл үүсгэж байна.

Иймд эдгээр компаниудын сүүлийн 3 жилийн үйл ажиллагаанд компани тус бүрээр санхүүгийн болон хуулийн дүн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж ажлын хэсгээс үзлээ.

Санхүүгийн болон хуулийн дүн шинжилгээг олон улсад нэр хүнд бүхий зөвлөгөө үзүүлэгч, хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн байх шаардлагатай.

Дээрх утга бүхий албан тоотыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт илгээсэн бөгөөд хариу ирүүлэх хүртэл гэрээний бусад заалтууд дээр үргэлжлүүлэн ажиллаж байна" гэлээ. 
 

Parliament.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1+ 2015-05-07 03:01:38
    gadnyhan itgeed terbum dollar ugsun baihad manaihan itgehgui baina gej oilgoj boloh uu? ix hurlyn gishuud 20 jild tatvart heden tugrug tulsun medeelel baina uu?...
  • hen mongol um buteej bna 2015-05-06 00:38:50
    Energi resourse tsogt tsetsii sumand barag buten hot batichihsan bna bolidoo zeel avch baij um hodoldog um hen eden shig um hiij bgaa um ajliig ni yavuul
  • mongol  2015-05-05 16:09:55
    Ene 76 d eruul uhaantai hun ba uu hubiin company iig ene emiin sanch audit hi ideg boloo yu turiin hyamral gej ene
  • zotcin 2015-05-05 06:41:10
    buteen baiguulalt hiij bgaa kompaniig demjih heregtei zeel awah ni oilgomjtoi shtee tolgoi ugaahaa boliosoi
  • иргэн 2015-05-05 05:33:48
    Өрөнд идэгдэж өтөнд баригдсан компани байна шүү дээ. "Багануур", "Шивээ-овоо", "Шарын гол", орон нутгийн "Тавантолгой" зэрэг компаниуд хамтараад оролцво...
  • иргэн 2015-05-05 02:56:10
    Аж ахуйн үйл ажиллагаа ингэж л явдаг шүү дээ. Хөрөнгийн захаас бонд, зээл авч чадаж байгаа нь өөрөө нэмэх үзүүлэлт, нөгөө 2 компани нь ч ийм л байгаа байх, шалг...
  • zochin 2015-05-05 02:28:09
    ene muuxai tsaraitai avgai bolioosoi bilee.Mongol ni mongolchudaa barij idej bna mal avgai min
  • Bold 2015-05-05 02:26:57
    Наад компани чинь идэж уугаад жорлон болгосон биш, бүтээн байгуулалт л хийсэн байна ш дээ. өөлөх юмаа мөн олох юмаа.