Дөрвөн аймагт гарсан түймрийг бүгдийг цурамд оруулжээ
Дорнод, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэр бүрэн унтарч, ард иргэд нь амгалан тайван болоод байна. 
Гэхдээ Увс, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ аймгууд түймэртэй байсныг бүгдийг цурамд оруулсан байна. Ерөнхийдөө өмнөх хоногуудтай харьцуулахад цурамнаас алдчихгүй бол түймэргүй гэхэд болно.
 
Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн нутаг “Бор хайрхан” гэдэг газарт /сумаас баруун өмнө зүгт 30 км, аймгийн төвөөс 160 км/  ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдрийн 11:00 цагт хүлээн авч тус сумаас 15 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр  шөнийн 01:10 цагт цурамд оруулжээ. Одоо бүрэн унтраахаар  ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх  багийн нутаг Тосонгийн  Асгат /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/ гэдэг газар,  /аймгийн төвөөс 200 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдрийн 14:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, Цагдаагийн газраас 1 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 30 хүн, 3 автомашин, нийт-42 хүн 4 техник хэрэгсэлтэйгээр мөн л шөнийн 00:40 цагт цурамд оруулжээ.

Харин Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг “Хуулзварын ам” гэдэг газар /сумаас баруун урд зүгт 55 км-т/  ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 3-ны өдрийн 17:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 1 автомашин, сум, орон нутгийн 20 иргэн, 2 автомашин, нийт 31 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 23:30 цагт цурамд оруулсан байна. Уг түймрийн улмаас  40 орчим га талбай шатсан байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг  “Хазайн” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг мөн л энэ сарын 3-ны өдрийн 17:25 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, ХЦ-ийн 0243 дугаар ангийн 6 дугаар заставын 10 албан хаагч, 1 автомашин, сум, орон нутгийн 16 иргэн, 3 автомашин, нийт 30 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 22:45 цагт цурамд оруулж, өчигдөр   бүрэн унтрааж  сумын Байгаль орчны байцаагч М, хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад П нарт  хүлээлгэн өгч тус сумаас 6 хүн, Онцгой байдлын газрын 4 албан хаагч манаж хоноод 08:00 цагт буусан байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.