16 дугаар байрны хөрс  засах ажил өнөөдрөөс эхэлнэ
Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байрны  оршин суугчид зочид буудалдаа байрласаар байгаа юм. Тэд дахин долоо хоног зочид буудалд байрлах шаардлагатай байгаа юм. Иймд өнгөрөгч бямба гарагт оршин суугчдыг гэрээс нь  ойр зуурын хэрэглэлийг зөөлгөсөн байна. 

16 дугаар байрны хөрсийг хүчитгэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа талаар Баянгол дүүргийн Онцгой байдлын мэргэжилтэн хэлж байна.  Тэд 16 тус байрны хөрсийг хүчитгэх ажил хийх компанийг шалгаруулсан гэлээ. Ингээд өнөөдрөөс шалгарсан  компани хөрс хүчитгэх эхний  цутгалт, зангидалт зэрэг нарийн ажлыг эхлүүлэх юм байна. 

Харин 16 дугаар байрны оршин суугчид  долоо хоногийн дараа байрандаа орох эсэх нь шийдэгдэх аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.