Нийслэлийг ногооруулахад 5.8 тэрбум төгрөг зарцуулна
Нийслэлийн ногоон байгууламжид өнгөрсөн жилүүдэд 4.6 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ жил 5.8 болгон нэмэгдүүлсэн байна. Ингэснээр төвийн зургаан дүүргийн 27 гудамжинд ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлт хийхээр болжээ.
Төсвөө нэмсний шалтгаан нь энэ жил төвийн дүүргээс гадна захын гэр хорооллыг моджуулах ажлыг эхлүүлэхтэй холбоотой. Энэ хүрээнд долоон буудал, Амгалан, 22-ын товчоо, Яармаг, Нисэхийн чиглэлд мод үргэлжлүүлэн тарьж байгаа юм байна. Энэ жилийн хувьд дахин мэргэжлийн цэцэрлэгчдийг бас бэлтгэн ажилд гаргана.
 
Нийслэлийн хөрөнгөөр хийгдэх ногоон байгууламжийн хажуугаар Засгийн газар болон байгууллагуудын буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэлийг ногооруулах ажил энэ жил эрчимтэй өрнөх бөгөөд үүний эхлэл нь Бээжингийн гудамж байх гэнэ. Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар мөнх ногоон мод, хуш зэргийг Бээжингийн гудамжинд суулгаж эхэлсэн аж.
 
Өнгөрсөн онд энэ хэсэгт мөн Хятадын засгийн газрын тусламжаар замын урсгалыг нэмж, тохижилтын ажлыг хийсэн. Энэ хүрээнд энэ жил ногоон байгууламж, моджуулах ажлыг эхлүүлээд байгаа нь энэ ажээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-05 08:57:15
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.27
    Мэдэгдсэн Хариулах
  • hun 2015-05-05 03:42:11
    unendee mongoldoo jaahan uldetstei ym hiil dee ovol zun ch nogoonooroo bdag tiim urgamal mod taril daa
    202.21.106.139
    Мэдэгдсэн Хариулах