Энэ жил шугам сүлжээний засварын ажилд 8.2 тэрбум төгрөг зарцуулна
Аж ахуй нэгж, албан байгууллагуудын дулаан буюу халаалт энэ сарын нэгний өдрөөс зогсоод байгаа.  Харин айл өрх, орон сууцнуудын халаалт энэ сарын 15-ний өдөр тасарна. Харин тавдугаар сарын 18-аас наймдугаар сарын 25 хүртэл энэ зуны дулааны шугам сүлжээний засварын ажлыг хийхээр төлөвлөжээ. 

Энэ удаагийн засварын ажилд нийтдээ 8,2 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ.  Үүнээс 6 тэрбум төгрөг нь дулааны төв шугам буюу  379-р магистрал шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх их засварын ажилд зарцуулагдах юм байна. Баянгол зочид буудлаас хойшоо драмын театр, Төв шуудан, цэцэг төв, Улсын их дэлгүүр, баруун 4-н зам зэрэг хэсэгт хувааж дулааны шугамын засварын ажлыг хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд дээрх газруудтай ойролцоо орон сууц, аж ахуй нэгжүүдийн хэрэглээний ус тасалдах юм. 

Харин гуравдугаар цахилгаан станцын зүүн хэсэг, ХУД-ийн туул гол, зайсан орчим  цэлмэг хотхон, Олимп хороолол, баянмонгол, ихмонгол хороолол, Дүнжингарав хороолол, Нарантуул захын зүүн тал, 16-р хороолол, 13-р хорооллын урд хэсэгт тавдугаар сарын 18-28, тавдугаар сарын 19-өөс зургаадугаар сарын нэгний өдөр хүртэл урсгал засварын ажлыг хэсэгчлэн хийх юм байна. 

Энэ жилийн хувьд 30 аас дээш жил ашиглагдсан 4 км орчим дулааны шугамд засварыг хийх аж.  Ингэхдээ 17 байршилд 10 хэсэгчлэн хувааж засвар хийх хуваарийг Улаанбаатар дулааны сүлжээнээс гаргасан байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шугам сулжээнийхэнд ондор торгууль тавиа 2015-05-05 13:29:28
    Арайхийж зам шинэчилчихээд жил болохгуй эвдээд эхлэх юм энэ шугам сулжээнийхэнийг тараавал таарна тэр том замыг засч байхад ухэсэнээ хийж байсан юм