“Мoon”  клубын бүжигчид Дэлхийн аваргад өрсөлдөх эрхтэй болжээ
Бүжгийн спортын Улсын аварга шалгаруулах “Сарны цом-2015” тэмцээн өнгөрөгч баасан гарагт Буянт-Ухаа спорт цогцолборт болж, аваргуудаа тодруулжээ. Энэхүү тэмцээнийг Монголын бүжгийн спортын холбоо /МБСХ/, бүжгийн спортын “Мoon” клубээс 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Тус тэмцээнд хүүхэд, өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, байгууллага, соло охид гэсэн төрлөөр улсын шилдэг хамтлагууд өрсөлдсөн юм. Стандарт бүжгийн төрөлд “Хатантуул”, “Улаансарнай” хамтлаг, латин бүжгийн төрөлд “Стар”, “Moon” хамтлаг тус тус шалгарч энэ оны ДАШТ-д оролцох эрхээ гардан авлаа. Мөн “Мoon” клубын хүүхэд насны "Хос шигтгээ" хамтлаг латины аварга, стандартын дэд аварга, соло охид төрөлд "Moon Girls" хамтлаг аварга, насанд хүрэгчдийн ангилалд "Мoon dance" хамтлаг латины дэд аварга, стандартын гуравдугаар байранд тус тус шалгарчээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.