Хурдны  замын зураг төсөл боловсруулжээ
Монгол улсад анх удаа олон улсын стандарт бүхий транзит тээврийн хурдны замыг барих ажил эхлэхэд бэлэн болжээ. Тодруулбал “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн 1000 км хурдны   авто замын  геотехникийн суурь, судалгаа, нарийвчилсан зураг төсөл боловсруулах  ажил шувтрах шатандаа оржээ.

Үүнтэй холбоотойгоор “Чингис лэнд девелопмент” групп Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Газрын харилцаа, геодези, зураг зүйн  газартай хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэхүү санамж бичгийн зорилго замын трассын байр зүйн зураг зохиох  болон хамаарлын  бүс газрыг бүртгэлжүүлэх, инженерийн цогц суурь, судалгаа, зураг төсөл, зам барилга үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд мэргэжил аргазүйн  туслалцаа авахад чиглэгдсэн аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.