Балбын ард түмэнд туслах үйл ажиллагааны тухай хэвлэлийн хуралтай
07:30 цагт ОХУ-ын Ангарска хотын төв талбайд парад алхах "Тэмүжин-Өрлөг"-ийн сурагчид БХИС-ийн сургуулиас ОХУ-ыг зорино.
 
10:00 цагт “Олон улсын эх баригчдын өдөр”-ийг  Эрүүл мэнд, спортын яамнаас “Хүйн ээж бид-Хүүхэд бүрийн сайн сайхны төлөө” уриан дор тэмдэглэхээр болсон талаар болон ДЭМБ-ын “Анхны тэврэлт” санаачилгыг танилцуулах арга хэмжээг ЭМСЯ-ны хурлын “Б” танхимд зохион байгуулж мэдээлэл хийнэ.
 
10:00 цагт “Түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах үндэсний уулзалт-2015” сэдэвт үндэсний уулзалт  БОНХАЖЯ-ны “ХААН” танхимд болно.
 
11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд "Балбын ард түмэнд туслацгаая" хандивын үйл ажиллагааны тухай хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн хуралд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан О.Нямдаваа,/ Балбыг хамаарсан элчин сайдаар ажиллаж байсан/ ОУУЗУХСНХ-ны Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтан Энхжин нар оролцоно. Мөн Баянхошуу дахь цэцэрлэгийн багачууд оролцоно.
 
12:00 цагт 2016 онд Улаанбаатар хотноо зохиогдох Ази-Европын 11 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалтын лого, цахим хуудасны нээлт МҮОНРТ-ийн Төв байранд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.