Улаанбурханаар өвчилсөн 114 хүн эмнэлгээс гарсан ч нэмэгдэж 194 өвчтөн иржээ
Улаанбурхан өвчний гаралт буурахгүй байна. Хэдийгээр уг өвчнөөр өвчилсөн ч эдгэрээд эмнэлгээс гарч байгаа иргэд байгаа боловч шинээр оношлогдон ирж байгаа өвчтөнүүд олон байна. 

Тодруулбал, Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймагт нийт 2974 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 388 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр Улаанбурхан мөн гэдэг нь тус тус батлагджээ. 

ХӨСҮТ-д нийт 502 хүн хэвтэн эмчлэгдэж, 114 хүн эмнэлгээс эмчлэгдэн гарсан гарсан ч шинээр 194 хүн хэвтсэн байна. Үүнээс 165 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 17 хүн эрчимт эмчилгээнд байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-05 00:33:16
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.27
    Мэдэгдсэн Хариулах