Орон сууцны урьдчилгааг иргэн 10 , төр 20 хувиар нь хуваах юу болов
Өнөөдөр Монголын төр засаг тэр чигээрээ Тавантолгойгоор амьсгалж байна. Түүний хөрөнгө оруулалтын гэрээг зөв буруу хэмээн шинжилж, бүгд л санаа бодлоо уралдуулан буй. Мэдээж, эдийн засгаа түшигтэй тулгууртай болгох асуудал яригдаж байгаа энэ үед Тавантолгойн асуудлыг нэг тийш нь болгох нь чухал. 

Тэгвэл иргэдийн хувьд Тавантолгойгоос илүүтэй аж байдал, амьдралаа өөд татах юу юунаас илүү чухал байна. Иймээс Засгаас амлаад буй орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудал хүлээлттэй байна. Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 10 хувийг иргэд өөрсдөө гаргаж, 20 хувийг төрөөс дэмжин олгох асуудал анх яригдсанаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч эл асуудал өнөөг болтол чимээгүй л байна. Мэдээж, шийдвэрлэж, хэлэлцэх зүйлүүд энд байгаа л байх. Гэхдээ л нийслэл хийгээд орон нутгийн иргэдийн дунд хүлээлт ихтэй байна. 
Учир нь Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байгаа юм. Тэгэхээр энэ нь сураг төдий л байгаа гэсэн үг.

Энэ талаар албаныхан хэлэхдээ “Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулж, төрөөс баталгаа гаргах, ам.метрийн хэмжээг нэмэгдүүлэх гээд бүх чиглэлд, олон талаас нь судалж, боломжтой хувилбарыг олохоор судалгааны ажил үргэлжилж байна” гэх хариултыг л өгч байгаа юм.

Тэгэхээр одоогоор Ипотекийн зээлийн журмаа шинэчилж боловсруулахаар ажиллаж байна гэсэн үг.
Хэрэв орон сууцны урьдчилгаа төлбөр албан ёсоор 10 хувь болчих юм бол үлдсэн 20 хувийг төрөөс баталгаа гаргаж зээлд хамруулна. Өөрөөр хэлбэл иргэд 30 биш 10 хувийн урьдчилгаа төлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болно. Гэхдээ нөгөө талд зарчмын асуудал бий. Арилжааны банкууд дээр ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөр хэвээрээ байна. Зээлийн 30 хувийн урьдчилгааг төр иргэн гэсэн хоёр этгээд хувааж аваад төлөх тухай яригдаж байгаа юм. Иргэн худалдаж авах гэж байгаа байрныхаа нийт өртгийн 10 хувийг банканд төлж, төр 20 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг арилжааны банкуудад хуваарилна. Хэрвээ төр 20 хувь дээр нь баталгаа гаргахгүй иргэд 10 хувийн төлбөрөө төлнө гэвэл арилжааны банкууд эрсдэлд орох аюултай аж. Тиймээс эцсийн дүндээ банкууд ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгаа төлбөр авах нь хэвээр байх юм.
 
Харин ч 20 хувь дээр нь төрөөс баталгаа гаргах нь эх үүсвэрийн хувьд банкуудад ашигтай хувилбар юм. Яагаад гэхээр банкуудын хувьд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь бүтнээрээ орж байна гэсэн үг шүү дээ. Мөн орон сууцны ам.метрийн хязгаарыг 150 хүртэл болгох асуудал ч яригдаж байгаа юм.

2015 онд 30 мянга гаруй айлын орон сууц ашиглалтад орно гэсэн тооцоо бий.. Тиймээс барилгын компаниудад нийлүүлэлт тал дээр нь дэмжлэг үзүүлэх, нөгөө талаас иргэдийнхээ орон сууцтай болох асуудлыг дэмжих үүднээс энэхүү ипотекийн зээлийн  журмыг эргэн харахаар болсон юм. 

Тэгэхээр аль аль талаа дэмжсэн энэхүү орон сууцны урьдчилгаа төлбөр хэзээнээс хэрэгжих вэ гэдэг хүлээлттэй хэвээр байна. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2015-05-05 14:09:46
    Байр авахгүй хүлээхээр жаахан хямдарсан дээр нь мөнгөтэй баячууд нь аваад хөлслүүлээд бна нэг муу хөдөөний хөөсөн мантуу 8 байртай бүгдийг нь хөлслүүлж бна
    • zochin 2015-05-19 02:17:10
      tolgoitoi huusun mantuu uchir chamaas iluu bna sh dee hotin hooson tolgoi minu
    • Rose 2015-05-05 21:31:36
      Chi odoo yu ve teneg gar chini! huduunii hun hun bish yumuu? naad huduunii geed bga humuus chini jinhene ariun tsagaan hudulmuruuruu ashig orlogoo olj
      • Rose 2015-05-05 21:34:42
        Amidral ahuigaa awch ywaa ariun shudarga humuus.cham shig iim yduu setgelgeetei teneg yumnuud naasaaraa l yduu tarchig bj bairchgui ataarhaal duusah bh daa...
  • нэг 2015-05-05 11:56:51
    Нэг ам метр талбайтай шавар яагаад ч 2 сая хүрэх учиргүй. Нэг ам метр талбайтай сүүлийн үеийн full HD телевизор ч 2 сая хүрэхгүй байна шүү дээ. Мөлжлөг. Бүү ав
  • б 2015-05-05 11:49:28
    Төр 20%-ийг нь даасан ч ажлын байргүй, маргаашдаа итгэлгүй болсон иргэд авахгүй. Иргэдээ ажилтай болгох төслүүдээ урагшлуул. Ажилтай, орлоготой иргэд авнаа
  • hkh 2015-05-05 08:11:08
    банкний шалгуур нь зээл авахад хүндрэл үүсгэх нь улам нэмэгдээд байр авахад улам хэцүү болоод байнаа ,тийм байхад ипотекийн нөхцөл сайжирч байна гээд төр нь яри...
  • Irgen  2015-05-05 06:51:18
    Barilgiin companiud unee buulgahgui dandaa toriig oroltsuulj bhaa bolimoor yumaa. Tor yagaad tednii shunaliig hamgaalah yostoi gej. Omnoh juram ni deer sh de.
  • ха 2015-05-05 06:25:45
    Төр хорин хувь дээр баталгаа гаргах биш барилгын компаниуд үнээ буулгах нь л хамгийн зөв . Төр 20% ийг даана гэдгийг битгий дэмжээрэй ард түмэн минь.
  • boloi 2015-05-05 04:19:25
    Bair avahgui bol une ni sain buuna ter uyed ni avsan ni deer shuu
  • zochin 2015-05-05 03:57:22
    toroo hichneen moljdog um be. etssiin etsest ard tumnii tatvariin mongo bish uu