Р.Бурмаа сайд түймрийн голомтод зургаа татуулах гэж явсан уу?
Өнгөрсөн сарын  13-наас  Монгол орны зүүн гурван аймгийг хамарсан томоохон түймэр эхэлж одоо хэр нь бүрэн унтраагүй албаныхан бэлэн байдалд ажилласаар байна. Хамгийн анх айлын хотноос алдагдсан гал Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын газар нутгийг бүхэлд нь шатаасан. Уг түймэр ийн гамшгийн хэмжээнд хүрэхэд цаг агаарын салхи, шуургатай байдал нөлөөлсөн хэмээн албаныхан хэлж буй. Мэдээж хэрэг хаврын хуурайшилт ихтэй үед бага зэрэг салхилахад л түймэр дэгдэж, унтраахад  ихээхэн саад учирч болох нь ойлгомжтой. Тиймээс ч тал, хээрийн түймэр маш хурдан хугацаанд газар авдаг биз ээ.

Гэвч энэ удаагийн зүүн гурван аймгийг хамарсан томоохон түймэртэй тэмцэх ажилд албаныханд сэтгэл, албан хаагчдад техник хэрэгсэл, ард түмэнд сонор сэрэмж дутагдаж байсан нь анзаарагдлаа. Аймаг орон нутагт гарсан түймрийг унтраахаар манай онцгой байдлын алба хаагчид хаа хаанаасаа  нэмэлт хүч гарган нүцгэн гараараа  улаан галтай хэдэн өдөр туллаа. Сүүлдээ хүч тэнхээ нь барагдаж буй нь  албаныхны авсан  бодит байдал дээрх зургаас харагдаж байгаа юм.

Түүнчлэн нутгийн иргэд, цэргийн ангийнхан гээд бүгд л сэтгэлээрээ эх нутгаа хамгаалахаар нүцгэн гараараа хэдэн өдөр нойр хоолгүй тэмцлээ. Харин энэ үеэр салбарын сайд нь шоу хийсэн шигээ түймрийн голомтоор хальт ороод гарсан нь  иргэдийн дургүйцлийг ихэд төрүүлэв. Р.Бурмаа сайд алба хаагчдаа дагуулан сүрийг үзүүлэн явахдаа олигтой асуудал шийдээгүй гэдгийг түймрийн голомтод ажиллаж байсан ард иргэд хэлж байлаа. Тухайлбал орон нутгийнхны түймэртэй тэмцэх ажилд хамгийн их саад учруулж байсан зүйл бол шатахууны хүрэлцээ байжээ. Уг асуудлаа салбарын сайдыгаа очиход хэлсэн ч асуудлыг шийднэ хэмээж байсан ч тодорхой шийдвэрлэж өгөөгүй гэнэ. Харин тэрбээр яамны хэдэн ажилчдынхаа цуглуулсан нэг өдрийн цалинг өөрийнх юм шиг хандив юм шиг ёслол төгөлдөр гардуулжээ. Түүнчлэн ганц нэг талх тариа өгч нутгийн иргэдийн нүдийг орой дээр нь гаргажээ.

Гал түймрийн аюулд газар нутаг, гэр орон, мал хуйгаа алдсан малчид дээшээ тэнгэр  хол, доошоо газар хатуу болсон үед салбарын сайдыгаа ирж бага ч атугай сэтгэлээ тайвшруулах нь гэж бодож байтал сайд нь  түймрийн голомтод ажиллаж буй залууст бага сага юм гардуулж өгөн баахан зураг даруулж байгаад буцсан нь жаахан тиймхэн байсан нь ойлгомжтой. Бас болоогүй ээ.

Хил дамнан орж ирсэн Баян-Уул сумыг  санаатай, санаагүй нь мэдэгдэхгүй баахан “Баян-Уул” аймаг хэмээн андууран хэлж, бүр хамт яваа хүмүүс нь залруулаад байхад дахин дахин хэлсээр уулзалтаа дуусгасан нь тэнд байсан нутгийн иргэд болоод сэтгүүлчдийг толгой сэгсрэхэд хүргэжээ. Ийм нэг аймаг сумаа ч ялгадаггүй,  байгалийн голомтод  очоод баахан зургаа татуулдаг сайдтай болсон орон нутгийнхан Р.Бурмаа сайддаа тун дурамжхан байгаа аж.
 
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ичээчээ 2015-05-05 15:32:10
    Ичиж үхмээр юм өөрийнхөө карманаас өгсөн юм шиг л аяглах юм да хөөрхий.
  • arai l bishee 2015-05-05 09:34:52
    uur said hiichih hvn baidaggvi yum bh da, arai l dendvv yuma, salbaraa medehgvi bga bhgvin medegdehgvi hvn yu hiih n todorhoi do, yaana da yaana mglchuud min......
  • Burmaa 2015-05-05 04:05:59
    ter odoo yu ve, belen goimon mun uu?
  • halturmaa 2015-05-05 02:28:24
    ardchilalinhni archagui avgai. danda halturdana. ochij ochij ene maanag avgaigas uur said hih arai der archagui uhna oldogui l yum bhda. 1 bl ene avgai bie unel...
  • olpoiu 2015-05-05 00:44:37
    hogiin ardchilsan nam. zailval taarna