100 гаруй залуус цусаа хандивлажээ
Цусны нөөцийг нэмэгдүүлэх, донорын үйлсийг сурталчлах зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгосон билээ. Энэхүү уриалгыг Монголын улаан загалмай нийгэмлэгээс  хүлээн авч, дэмжин энэ сарын 1-ний  өдөр “Цус бэлэглэх өдөр”-ийг зохион байгуулжээ.
 
Үүний хүрээнд МУЗН, ЭМСЯ, ЦССҮТ болон Монголын донорын холбоо хамтран зохион байгуулж, сайн дурын байгууллагуудын сүлжээ байгууллагууд дэмжин оролцсон байна.
 
Энэ өдөр МУЗН-ийн Улаанбаатар хот дахь ажилтан албан хаагчид, Сайн дурын байгууллагуудын сүлжээний 23 байгууллагын залуучууд, Нийслэлийн замын цагдаагийн албан хаагчдаас бүрдсэн 100 гаруй хүн оролцож, найман литр орчим цус бэлэглэн эрдэнэт хүний амь насыг аврах ариун үйлсэд нэгджээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.