Э.Идэрхүү алтан медаль хүртлээ
Казахстаны Атырау хотод болсон олон улсын боксын тэмцээнд манай ширэн бээлийтнүүд амжилттай оролцжээ. Тэмцээнд ОХУ, Монгол, БНХАУ, Казахстан, Унгар зэрэг орны боксчид өрсөлдсөнөөс 56 кг-д тоглосон олон улсын хэмжээний мастер Э.Идэрхүү алтан медаль хүртсэн байна.

Тэмцээний 52 кг-д өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер А.Нурлан алтан медалийн төлөөх тулаанд дэвжээний эзэн тамирчинд ялагдаж мөнгөн медаль зүүв. Мөн 49 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Ариунболд, спортын мастер Т.Жолдасбек, 69 кг-д Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, 85 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Эрдэнбаяр нар хүрэл медалийн эзэн болжээ. 

Шагнал гардуулах үеэр Атырау хотын боксын ахлах дасгалжуулагч Канат Оракбаев У.Мөнх-Эрдэнэ гавьяатад хүндэтгэл үзүүлж тоорцог өмсүүлж, өргөмжлөл гардуулсан байна.
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.