Хил орчимд 10 удаагийн зөрчил гарчээ
Хилчид дөрөвдүгээр сарын 28-аас тавдугаар сарын 4-ний өдрийн хооронд улсын хилд хилийн дэглэмийн болон хил орчмын нийт 10 удаагийн зөрчил гарсныг хууль зүйн дагуу шийдвэрлэжээ. Тодруулбал, Увс аймаг дахь хилийн ангийн хариуцсан хэсгээр дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хилийн дугаар тэмдгийн чиглэлээр ОХУ-ын талаас морин уналгатай хоёр хүн улсын хил зөрчин дөрвөн тооны адуу хулгайлсныг хилчид үйлдэл дээр нь саатуулсан байна.

Энэ хил зөрчигчид нь ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах улсын иргэд байсан бөгөөд мал хулгайлах зорилгоор улсын хил зөрчсөн болохыг шалгалтаар тогтоож, ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн байна. Мөн Сэлэнгэ аймаг дахь хилийн хэсгээр тавдугаар сарын 2-нд самар түүх зорилгоор улсын хил зөрчсөн Дархан-Уул аймгийн харьяат 16 иргэнийг хилчид илрүүлэн саатуулж, шалгаж байна.
 
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.