Найман аймгийн 17 суманд малын халдварт өвчин гараад байна

2015.05.03-ны байдлаар нийслэлийн ХУД-т “Гахайн мялзан” өвчин, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн дөрвөн  суманд “Хонины цэцэг өвчний” гурав, Булган, Хөвсгөл аймгийн хоёр суманд “Боом” өвчний хоёр, Булган аймгийн нэг суманд “Цусан халдвар” өвчний нэг, Говь-Алтай, Дорнод, Төв, Булган, Хөвсгөл аймгийн 10 суманд “Галзуу” өвчний 11, нийт нэг дүүрэг, найман аймгийн 17 суманд малын халдварт өвчний 18 тохиолдол гараад байна.

Дээрх нутаг дэвсгэрт Засаг даргын захирамжаар хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байгаа юм. Мэргэжлийн хяналтын орон нутаг дахь мал эмнэлгийн хяналтын байцаагч нар хорио цээр, хязгаарлалтын бүсэд өвчинтэй тэмцэх заавар, Засаг даргын захирамжийн хэрэгжилт, хүн, малын шилжилт хөдөлгөөн, ариутгал, халдваргүйтгэл, устгасан малын сэг зэмийг ариутгах зэрэгт хяналт тавин ажиллаж байна

Малын халдварт өвчин гарч байгаа нь:

  • Өмнө нь халдварт өвчин гарсан голомт бүхий нутгийн малыг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд бүрэн хамруулаагүй, вакциныг график хугацаанд нь нийлүүлээгүй
  • Тухайн бүс нутгаас бусад аймаг, сум хоорондох малын шилжилт хөдөлгөөн их, ариутгал, халдваргүйжүүлэлтийн чанар, үхсэн малын сэг зэмийн устгал, вакцины хадгалалт, тээвэрлэлт, халдварт өвчний сэжиг илэрсэн, мал олноор хорогдсон тухайгаа мэргэжлийн байгууллагуудад яаралтай мэдэгдэж холбогдох арга хэмжээ авдаггүй 
  • Байгаль, цаг уурын нөхцөл байдлаас болж зэрлэг амьтад турж эцэн, өвчилж өвчин тараадаг, халдварт, гоц халдварт өвчний голомттой хөрш болон бусад улс орон мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэх, хилийн боомтуудын ариутгал халдваргүйжүүлэлт, ариутгалын бэлдмэлийн нөөц хүрэлцээ чанар тааруу гэх мэттэй холбоотой гэж болно.  
  • 2015 он гарсаар давхардсан тоогоор 11 аймаг 21 сум, нийслэлийн нэг дүүргийн нутагт шүлхий нэг, галзуугийн 32, гахайн сонгомол мялзан нэг, цэцэг дөрөв, боом зургаа, хорт салст халуурал өвчин дөрөв гарчээ.
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-06-18 15:24:34
    Уран, уурхайнбохирдлоос мал амьтан үхэхэд халдварт өвчин тарааж анхаарал сарнуулах, нуун дарагдуулах ажил хийгддэг. Ийм тохиолдолд байна уу?
  • Ganbaa 2015-05-04 08:41:20
    халдварт өвчин гаргаад...... гэдгийг юу гэж ойлгох вэ?
  • 1958.mn 2015-05-04 08:33:37
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!