Хэт барууны хүчнийхэн 5-р сарын 9-нд Рейхстагийг “эзэлнэ”
Берлинд 5-р сарын 9-нд хэт барууны хүчнийхэн оролцсон эсэргүүцлийн жагсаал болох тухай “Die Zeit” бичиж байна. Энэхүү жагсаалд өөрсдийгөө “Рейхийн иргэд” гэж нэрлэдэг хэт барууны үзэлт бүлэглэлийн  гишүүд ба хөлбөмбөгийн танхай хөгжөөн дэмжигчид гээд 1000 орчим хүн оролцохоор болжээ. “Рейхийн иргэд” нэртэй бүлэглэл нь Гитлерийн байгуулсан Гуравдугаар Рейх сүйрсэн гэдгийг үгүйсгэж, улмаар дайны дараа бий болсон ХБНГУ-ыг оршин тогтнох эрхгүй гэж үздэг хүмүүсийг нэгтгэдэг. Тэдний зарим нь байр сууриа бататгахын тулд өөрсдөө зохиомол паспорт хийж авч явдаг гэнэ.
 
Тус бүлэглэлийн гишүүдээс жагсаалд оролцохыг уриалан олон нийтийн сүлжээгээр “Бүх нийтийн дайчилгаа: Төрийг эргүүлье”, “Европыг лалын шашинжуулах ба америкжуулахын эсрэг 1 сая санал”, “Рейхстагийг дайран эзэлье”, “Меркелийн дэглэм ба Холбооны Засгийн газар зайлах ёстой” гэх мэт уриа тараагаад байгаа аж. Хэдийгээр ийм ширүүн уриа тараагаад байгаа ч эсэргүүцлийн жагсаалын үеэр ямар нэг өдөөн хатгалаг болох тухай мэдээлэл  байхгүй гэдгийг Холбооны Дотоод хэргийн яам мэдэгдсэн байна.
 
5-р сарын 9-нд болох арга хэмжээ нь барууны талыг баримтлагч хүчний зүгээс Берлинд явуулж байгаа цуврал арга хэмжээний нэг аж. Тухайлбал, Берлиний Марцан дүүрэг неонацистууд цагаачдыг эсэргүүцсэн жагсаал тогтмол явуулдаг бол хотын төвд лалын шашныг эсэргүүцэгч “PEGIDA” хөдөлгөөн удаа дараалан жагсаал хийдэг.
 
Бундестагт Зүүний намаас сонгогдсон Улла Иелпке “Неонацистууд, “PEGIDA”-ийн дэмжигчид ба толгой нь эргэсэн Рейхийн оршин суугчид гэх мэтийн хүмүүс оролцсон таагүй холимгийг эсэргүүцсэн жагсаал гарахыг уриалж байна” гэжээ. Цаашлаад фашизмыг ялсны 70 жилийн ойн өдөр иймэрхүү арга хэмжээ явуулах нь эрээ цээрээ алдсан явдал гэж мэдэгджээ.
 
Хэт барууны үзэлтнүүд 5-р сарын 8-нд Умард Рейн-Вестфали, Мекленбург-Өмнөд Померани мужуудад эсэргүүцлийн жагсаал хийнэ. Харин Дюссельдорф, Дортмунд хотуудад лалын шашныг эсэргүүцэгч намынхан цагаачдыг эсэргүүцсэн жагсаал хийхээр болжээ.
 
Эх сурвалж: “Die Zeit”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.