Аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг салбарын яамнаас УИХ-д өргөн бариад байгаа. Түүнчлэн уг бодлогын хамт аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн зураглал гарч байгаа бөгөөд эхний ээлжинд Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр говийн бүсэд газрын тос боловсруулах үйлдвэр барих аж. Энэ дагуу урьдчилсан ТЭЗҮ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байна.
Тэгвэл ажлын хэсэг хуралдаж, говийн бүсэд газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг боловсруулах ажлыг гүйцэтгэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг нээлттэй сонгон шалгаруулахаар болжээ.

Б.Сансар
olloo.mn