У.Хүрэлсүх ШӨХТГ-тай танилцлаа
Монгол Улсын Засгийн Газрын гишүүн Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан агентлагийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл болон сүүлийн үед хийж байгаа томоохон хяналт шалгалтуудын үр дүнгийн талаарх мэдээллийг өглөө. Мөн хөдөө орон нутагт орон тооны байцаагчгүйн улмаас хөдөөгийн иргэдийн эрх ашиг хохирч байгаа талаар дурдан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь цаг үеийн зайлшгүй асуудал байгаа талаар дурдлаа.

Харин Шадар сайд У.Хүрэлсүх нийт албан хаагчдад Өрсөлдөөний орчныг сайжруулах, иргэд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хэрэглэгчдийг хэрэглээний боловсролтой болгох тал дээр анхааран ажиллаж байгаа явдалд талархал илэрхийлээд хууль эрх зүйн өөрчлөлтөнд анхаарал хандуулахаа хэллээ. 

Тэрээр ШӨХТГ-ын үйл ажиллагаатай танилцахаас гадна уг өдөр зохион байгуулж буй “Хэрэглэгч тантай хамт” арга хэмжээнд оролцон иргэдтэй нүүр тулан санал бодлыг нь сонсож, төр засгийн зүгээс хэрэглэгчдийнхээ эрхийг хамгаалахад бүх талаар анхааран ажиллаж байгаа гэдгээ илэрхийллээ.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ШӨХТГ 2015-05-05 02:25:45
    ШӨХТГ ажиллаж байна. Орон нутагт хицүү байна. МХГ нь шалгахгүй гэх юм. Хэрэглэгчид өөрсдөө хянах юм гэнээ ха ха ха
    27.123.213.4
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-05-04 08:35:06
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.121
    Мэдэгдсэн Хариулах
    • удахгүй 12000 болно 2015-05-04 11:14:59
      Орон сууц зарагдахгүй тэгэхээр энэ тоо сарын дараа нэг нугарна за
      43.242.243.192
      Мэдэгдсэн Хариулах