З.Болдбаатар: Ялалтын баярыг хоёр үе шаттайгаар тэмдэглэнэ
Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой 2015 онд тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 01 тоот  зарлиг гаргасан билээ. “Ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, дайнд оролцогсод, ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, зэвсэгт хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгосон юм. Харин өнгөрсөн гуравдугаар сарын 09-нд Монгол Улсын Засгийн газрын 85 дугаар тогтоол гарч Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан Ой зохион байгуулах Засгийн газрын ажлын хэсгийг байгуулсан юм.

Ой зохион байгуулах Засгийн газрын ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга ажиллаж байна. Энэ хүрээнд Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг баярыг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх талаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Түүнтэй хамт Дайнд оролцогчдын Монголын хорооны дарга, хошууч генерал Ч.Самбуу, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хурандаа С.Ганболд, Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар оролцлоо.

Мэдээллийн эхэнд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар "Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхээр ажлаа төлөвлөчихөөд байна. Энэ ойн баярыг хоёр үе шаттайгаар тэмдэглэнэ. Нэгдүгээр Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлнэ. Эхний ажил болгож ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлигаа гаргаж манай ахмад дайчдад ойн медаль өгснийг нь бид бүхэн гардуулаад дуусч байна. Мэдээж та бүхэн мэдэж байгаа. Монголын цэргүүд Москва хотын Улаан талбайд цэргийн ёслолын жагсаал алхана. Үүнээс гадна энэ сарын 8-нд Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж Соёлын төв өргөөнд баярын хурал, концерт болно" гэв.

Харин хоёрдугаар үе шат нь ирэх 6-8 саруудад болно тухай онцолсон юм. Тухайлбал, Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлах, БНХАУ-ын нутагт байх Монгол дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөжээ. Мөн ялалтын 70 жилийн баримтат кино, түүхэн ном, альбом бүтээх, Олон улсын эрдэм шинжилгээний хурал болон урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахаас гадна Улаанбаатар хот, Сүхбаатар, Дорноговь аймгуудад ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах юм байна. Түүнчлэн З.Болдбаатар "Монгол Улс тусгаар тогтносон улсын хувьд энэ дайнд оролцсоноор дэлхийн тавцанд олон улсын харилцааны эрх зүйн нэгэн субъект болохоо харуулж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан улс төрийн өндөр ач холбогдолтой, түүхэн үйл явц" хэмээн тодотгосон.

Харин Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар тавдугаар сарын 9 буюу энэ бямба гаригт нийслэлчүүдийг Чингисийн талбайд цуглахыг хүслээ.  Энэ үеэр цэргийн ёслолын жагсаалыг том дэлгэцээр шууд дамжуулан үзэгч олонд хүргэх юм байна.

Монгол Улсын хувьд Дэлхийн II дайны төгсгөл болох Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгасан 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, дэлхийн хүн төрөлхтний өмнө тусгаар улс гэдгээ батлан харуулж,  Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дэлхий нийтэд дахин баталгаажуулахад түлхэц болсон энэ дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх нь түүхэн ач холбогдолтой үйл явдал болох юм.
 
Ами
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-04 08:35:33
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.121
    Мэдэгдсэн Хариулах