Хөдөлмөрчдийн эв санааны өдөрлөг боллоо
ХЯ, МҮЭХ, МАОЭНХ хамтран “Хөдөлмөрчдийн эв санааны өдөрлөг”-ийг МҮЭСТО-д 2015 оны 05 сарын 01-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн Ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө, зуучлалын  газар болон Хөдөлмөрийн харилцааны газраас хөдөлмөрийн эрх зүйн болон ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө өгч ажиллалаа.
 
Өдөрлөгийн үеэр МСҮТ-ийн төгсөгч, үйлчлүүлэгчдэд ажил мэргэжлийн зөвлөгөөний талаар танилцуулж, санал сэтгэгдлийг нь сонсож, идэвхжүүлэх арга хэмжээ зохион байгууллаа. Оролцогчид өөрийн мэргэжил, ирээдүйгээ төлөвлөх ач холбогдлын талаар үзэл бодлоо хуваалцлаа. Мөн өдөрлөгт Нийслэлийн хөдөлмөрийн газар, Нийслэлийн төвийн 6 дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, 7 Хөдөлмөрийн хувийн бирж, 21 ажил олгогч байгууллага оролцож зөвлөгөө, хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүллээ.
 
Өдөрлөгийн үеэр МСҮТ, аж ахуйн нэгж байгууллагууд МҮЭСТО-ийн нэгдүгээр давхарт өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ үзэсгэлэн гаргасан юм.  Өдөрлөгт нийт 500 гаруй хүн оролцсон ба төвийн ажил мэргэжлийн зөвлөгөөний булангаар 108 хүн үйлчлүүлсэн байна.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-04 08:46:40
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!