"Глоб"-ын Ж.Мэндбаяр хохирогчдын хохирлыг барагдуулна гэв
Залилан мэхэлж, иргэдийг хохироосон хэрэгт буруутгагдан 10 жил хоригдсон “Глоб кредит” ХЗХ-ны дарга асан Ж.Мэндбаяр өнөөдөр мэдээлэл хийв. Түүний хувьд хорих ялаа эдлээд 10-аад хоногийн өмнө суллагдаад байгаа юм.

Өнөөдөр ХЗХ-ны гэх хэргийн улмаас 1200 гаруй иргэн хохирогч болоод байгаа. Төрөөс эдгээр иргэдийн хохирлын 50 хувийг л барагдуулсан. Харин үлдсэн хохирлыг барагдуулахын тулд төр, хадгаламж зээлийн хоршоо, хадгаламж эзэмшигчид хамтрах ёстой хэмээн Ж.Мэндбаяр хэлэв. Мөн тэрээр өөрийн хадгаламжийн хоршооны эд хөрөнгийг буцаан авч зах зээлийн үнэлгээгээр худалдан борлуулж, хохирогчдын хохирлыг барагдуулахаар ажиллана гэлээ.

Ж.Мэндбаярыг 2006 оны 4 дүгээр сарын 14-15-ныг шилжих шөнө баривчилсан байдаг. Гэхдээ шөнийн цагаар, шүүхийн шийдвэргүйгээр хууль зөрчин баривчилсан хэмээн тэрээр хэллээ. Харин түүнийг баривчлагдсны дараа ХЗХ-ны эд хөрөнгийг үнэгүйдүүлж, улмаар өнөөдөр энэ олон хохирогч бий болоод байна гэв.

2006 онд “Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршооны байрыг /одоогийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн барилга/ дуудлагаар худалдсан байна. Ингэхдээ 4 тэрбум 420 сая төгрөгийн үнэлгээтэй барилгыг үнэгүйдүүлж 1 тэрбум 570 сая төгрөгөөр худалдсан, БГД-ийн 16 дугаар хороо Орхоны 1-22 тоотод байх 4 давхар барилгыг 1 давхар хэмээн дуудлагаар худалдсан гэх мэтээр “Глоб Кредит”-ын олон хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэв. Мөн одоо ч  “Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршооны эд хөрөнгүүд байгаа тэдгээр буцаан авч зах зээлийн үнээр худалдан борлуулж иргэдийн хохирлыг барагдуулахаар болсон тухайгаа мэдэгдлээ.
Ами
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • lhagvaagiin erdenebayar. 2016-05-19 15:44:34
    Bi glob kredit hadgalamj zeeliin horshoonoos mongoo avayaa.
  • ZochinZaluu 2015-09-09 21:44:37
    Anxnaasaa xuuli bus yum xiigeegui Bol xoxirogchdiin too ch gesen baga baix baisan bizdee,barilga barix tuxaid Bol zugeer l tolowloson zalilan baisan bizdee,
  • unen 2015-06-16 05:46:06
    ene hun 10 jil yalaa idelsen odoo hohirol baragduulah shaardalaga uug ni baih gui shudrag hun bolhoor l barag duulna geed suuj bgaa baihdaa
  • gh 2015-05-04 23:13:34
    ХУЛГАЙЧАА ЧИ ШОРОНД ГАХАЙ ШИГ ТАРГАЛЖЖЭЭ ЧАМААС БОЛЖ ХИЧНЭЭН ХҮН АМЬ АМЬДАРЛААР ХОХИРСОН ЧИ ХОХИРОЛ БАРАГДУУЛАХГҮЙ БОЛ .....................
  • Идэрбат 2015-05-04 14:16:10
    4 тэрбумын хөрөнгийг 1 тэрбум, 4 давхар байшинг 1 давхар гээд борлуулна гэдэг төр гэсэн нэрийн ямар муухай луйварчид шургалж байгаагийн тод жишээ.
  • bodit 2015-05-04 11:39:58
    zuvuuu zuv. tur gedeg chin uuruu luivarchin bna lee. hamag hurungiig ni avchihaad zavshchihsan