Намын бүлгүүд үргэлжлүүлэн хуралдана
Намын бүлгүүдийн хуралдаан завсарлаад байна. АН-ы бүлэг үдээс өмнөх хуралдаанаараа Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Тавантолгойн Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг нарын мэдээллийг сонссон ч энэ асуудлаар байр сууриа нэгтгэж чадаагүй байна. Учир нь Ажлын хэсгээс хийсэн мэдээлэл нь хангалтгүй байсантай холбоотой бөгөөд Ажлын хэсгийн дүгнэлт хэрхэн гарахаас шалтгаалж, АН-ын бүлэг байр сууриа нэгтгэх бололтой.  

Мөн хуралдааны үеэр бусад хуулийн төслийн талаар хэлэлцсэн бөгөөд үүнээс Хамтын тэтгэврийн тухай хуулийг ойрын хугацаанд хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ. 

Харин МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаа өргөтгөсөн байдлаар хийж, Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцсэн ч бас л байр сууриа нэгтгээгүй байна.
Иймээс АН-ын бүлэг болон МАН-ын бүлэг аль аль нь үдээс хойш 14.00 цагт үргэлжлүүлэн хуралдахаар болжээ. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-04 08:45:33
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • Зочин 2015-05-04 05:22:15
    улс төрчид гэж балиар юмнууд сонсохоос ч дургүй хүрч байна БИ Л ЛАВ СОНГУУЛЬ ӨГӨХГҮЙ