Украйны олигархыг АНУ-д өгөхгүй
Австрид баривчлагдаад байгаа Украйны олигарх Дмитрий Фирташийг АНУ-ын шүүхэд хүлээлгэн өгөхгүй болсон байна. Вена хотын орон нутгийн шүүхийн шүүгч Кристофер Бауэр “Хэрэгтэнд тулгасан ял нь наанадаж улс төрийн сэдэлтэй байгаа нь АНУ ба Австри улсуудын хооронд байгуулсан хэрэгтэн солилцох гэрээнд нийцэхгүй байна” гэж мэдэгджээ. Мөн Америкийн хуульчдын гаргасан нотолгоог хангалтгүй гэж үзсэн байна.  Үүнтэй зэрэгцэн Фирташийг Австрийн нутгаас гарч болохгүй гэсэн шаардлагыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ.
 
Харин Фирташ нь чөлөөтэй шилжин хөдлөх эрхийг нь бататгасан шаардлагатай бүх бичиг баримтыг шүүхээс авсан даруйдаа Украйндаа эргэн очно гэж мэдэгджээ. АНУ-ын хууль сахиулах байгууллагууд нь Украйны олигарх Фирташийг Энэтхэгийн Андра Прадеш мужид титан олборлох эрх авахын тулд бүлэг хүмүүстэй хуйвалдан үгсэн тохиролцож орон нутгийн эрх баригчдад их хэмжээний авлига өгсөн гэж буруутгаж байгаа юм. Америкчууд Фирташтай холбоотой авилгын хэргийн 2006 оноос хойш мөрдөж байгаа ч хэргийн эзэн өөрт нь тулгасан бүх ялыг улс төрийн шинжтэй гэж мэдэгдэж байгаа.
 
Дмитрий Фирташ нь экс Ерөнхийлөгч Януковичийг төр барьж байх үед Украйнд асар их нөлөөтэй байв. Төр эргэснээс хойш Австрид саатуулагдаад жил гаруй болж байгаа юм. Түүнийг 2014 оны 3-р сарын 14-нд баривчилсан ч 125 сая ам.долларын барьцаагаар суллан Австрийн нутгаас гарахыг нь хориглоод байсан юм.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.