Сэлэнгэ аймгийн оюутнуудын Анхдугаар чуулга уулзалт болно
Улаанбаатар хот дахь Сэлэнгэ аймгийн залуучуудын холбооноос санаачлан Сэлэнгэ аймгийн оюутны Анхдугаар чуулга уулзалтыг энэ сарын 10-нд Төрийн ордны их танхимд зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулга уулзалт нь “Сэлэнгэлэг Оюутан-Сэлэнгийн ирээдүй” уриатай. 

Чуулгын үеэр Харвардын их сургууль, Иелийн их сургууль, Токиогийн их сургуулийг төгссөн шилдэг залуучууд илтгэл тавьж, оюуны хөрөнгө оруулалт хийх юм. Мөн аймгийнхаа хөгжил дэвшилд оруулах оюутан суралцагчдын хувь оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолой үзэл бодлыг хүргэж тулгарч буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, уриалга гаргахаас гадна орон нутагт гарч буй ажлын байрны мэдээллийг оюутан суралцагчид болон төгсөгчдөд хүргэх юм байна.

Харин чуулга уулзалтад Сэлэнгэ аймгаас гаралтай төрийн түшээд, салбартаа манлайлж буй залуус, 17 сумын оюутан суралцагчид оролцоно гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bataa 2015-05-04 05:56:09
    Ene saihan chuulga ullzalt daa Ulsaa hudaldsan ard tumnee tsulmusun Sangajabiin shibshigt Bayartsogt gegch sHunaldaa dontson buzariig oruulj ireeduig buzarluuza...
    124.158.78.115
    Мэдэгдсэн Хариулах