Малын гоц халдварт өвчний тохиолдол буурахгүй байна
Онцгой байдлын ерөнхий газраас авсан мэдээгээр Баянхонгор, Хэнтий, Өвөрхангай аймгуудад малын галзуу өвчин бүртгэгджээ.Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянлиг, Хэнтий аймгийн Баянмөнх, Өвөрхангай аймгийн Тарагт сумдад өвчний тохиолдол гарсан байна.Одоогийн байдлаар нэг ямаа, хоёр үхэр өвчилсөн бөгөөд хязгаарлалтын хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа аж.

 Энэ жил малын гоц халдварт өвчний тохиолдол буурахгүй байгааг албаныхан онцолж байна. 

Өнгөрсөн онд галзуу өвчин 19 аймгийн 302 суманд 485 удаа бүртгэгдэж, 783 толгой мал, амьтан өвчилж, 415 толгой мал, амьтан үхэж, 316 толгой мал, амьтныг устгасан байна. 

ДЭМБ–ын тодорхойлсноор галзуу нь хүн, мал, амьтанд байнгын аюул болон эдийн засгийн хохирол учруулдаг мал амьтнаас хүнд халдварладаг гол таван өвчний нэг юм. Дэлхийд энэ өвчнөөр жилд 55000 гаруй хүн нас барж 1 сая шахам мал, амьтан үхэж байна. Галзуу өвчин дэлхийн 110 гаруй оронд тархсан байдаг байна. Манай улсын хувьд галзуу өвчний эрсдэлтэй орнуудын тоонд ордог юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-04 08:48:47
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!