“Онлайн эрх чөлөө” эвслийн V бага хурал эхэллээ

Хоёр өдөр үргэлжлэх “Онлайн эрх чөлөө” эвслийн V бага хурлын нээлтийн хуралдаан өнөөдөр /2015.05.04. Даваа гараг/ Төрийн ордны Их танхимд эхэллээ. Тус бага хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Эвслийн гишүүн орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нар үг хэлэв.

Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Эвслийн үйл ажиллагааны тайланг танилцуулах, Улс орнуудын интернэт бодлогын асуудлаарх хуралдаан болох бол үдээс хойших хуралдаанаар “Ази тив дэх интернэт эрх чөлөөний чиг хандлага” сэдэвт бүгд хуралдаан, “Интернэтийн засаглал ба хүний эрх, ардчиллын үнэт зүйл, нээлттэй, ил тод байдлыг хөгжүүлэх нь” , “Онлайн эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг хамгаалах нь”, ”Олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудын сурталчилгаа, мэдээллийн арга хэмжээнүүд”, “Мэдээлэл, харилцаа холбооны ирээдүйг хөгжлийн зорилтуудад тусгах нь” , “Чөлөөт хийгээд найдвартай интернэт”, “Онлайн эрх чөлөө”-ний асуудлаарх бодлогын шилдэг туршлага, “ Онлайн эрх чөлөө” эвслийн III дугаар ажлын хэсгийн хуралдаан, “Онлайн эрх чөлөө” эвслийн I дүгээр ажлын хэсгийн хуралдаан, “Онлайн ертөнц ба сэтгүүлчийн хариуцлага”, “Хууль дээдлэх ёс ба хүний эрхийг хамгаалах нь”, “Онлайн эрх чөлөөний асуудлаарх олон улсын хэм, хэмжээ” сэдэвт салбар хуралдаан, семинарууд үргэлжлэх юм.

Дэлхийн хүн амын 30 орчим хувь буюу 2 тэрбум 95 сая гаруй хүн Онлайн орчинд бүртгэгдэж, сард дэлхий дахин 35 тэрбум цагийг Онлайн орчинд өнгөрүүлж, өдөрт 250 сая ТВИТ, 800 сая UPDATE, ФЭЙСБҮҮКТ хийгдэж байгаа аж. 2012 онд Онлайн эрх чөлөө нь хүний үндсэн эрхийн нэг хэмээн НҮБ-аас зарлаж байжээ. Гэвч Онлайн эрх чөлөө гэж юу болох талаар хууль зүйн нэр томьёо байхгүй юм байна. Онлайн эрх чөлөө гэж Онлайн /цахим/ орчинд хувь хүн эрх, эрх чөлөөгөө хэрхэн эдлэх тухай ойлголт бөгөөд 2010 оны 7 дугаар сард Финлянд улс иргэн бүр өргөн зурвасын холболтын 1 мб хандах эрхтэй хэмээн тунхагласан байна. 2015 онд 100 мб болгож нэмэгдүүлжээ. Цахим орчин бол хязгааргүй орон зай юм. Хил, соёл, үндэстнээр үл хязгаарлагдсан голбал орчин нь хязгааргүй бизнес, зах зээл болон тэр хэрээрээ хүмүүсийн хязгааргүй харилцааг бий болгож байна.  

Parliament.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-04 08:49:47
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!