Б.Дэлгэрбаярын "Поклонимся" тоглолт энэ долоо хоногт
Дайны талбарт тулалдахад
Дархан ялалтаа байгуулахад
Үнэнч нөхөд минь үргэдсэн юм
Үсний буурал ч нэмэгдсэн юм
Анд нөхдийн хамтаар
Зовлон жаргалаа хуваалцсан юм
Аадрын үүлийг сарниаж 
Алтан нараа мандуулсан юм

Монгол улсын Филармонийн  гоцлол дуучин Баяраагийн Дэлгэрбаярын “ПОКЛОНИМСЯ” аугаа их ялалтын 70 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна.
 
Тоглолт 2015 оны 05 сарын 8-нд 19 цагаас СТӨ-нд болно. Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, дуучин М.Бямба-Эрдэнэ, хөгжимчин М.Хулан, СУИС-ийн найрал дуучид, СИТИ дээд сургуулийн найрал дуучид оролцоно.

Тасалбарыг СТӨ, улсын Филармоны кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэнэ. 

7011-8012, 7014-8012, 9992-5074, 8800-4849 дугаарын утаснаас лавлана уу.

Бусдад түгээх
  • gplus