Ганцхан шөнийн түймэрт 7  айл эд хөрөнгө, мал хуйгаа алджээ
Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 1-ний шилжих шөнө гарсан хээрийн түймэрт Буян-Овоо, Муруйн говь,Омбо, Гогсоо, Баянцагаанд хаваржиж байсан Баруун-Урт сумын харьяа айл өрхүүд өртжээ. Тус сумын ЗДТГ-аас шуурхай ажлын хэсэг байгуулагдаж өнгөрсөн өдрүүдэд түймэрт өртсөн айл өрхүүдээр явж нөхцөл байдалтай танилцаж, хохирлын хэмжээг тогтоосон байна.

Баруун-Урт сумын харьяа 7 өрхийн 8 гэр, 104 адуу , 13 тугал , 25 үхэр, 56 хонь, 50 хурга, 30 ямаа, 161 ишиг, 5 өвөлжөө, гурван хаваржаа шатжээ.

Хээрийн түймэрт өртөж гэр оронгүй болсон айл өрхийн хувьд ойр байгаа айлд толгой хорогдон галаас авч гарсан малаа маллаж байна. Түймрийн улмаас үүссэн үнс нь хүчтэй салхинд дэгдэж харанхуйлах үзэгдэл гарах нь элбэг байгаа бөгөөд түймрийн утаанд малчдын эрүүл мэнд хохирч хоолой боогдсон, сөөсөн, нүд хорсож улайсан байдалтай байгаа ажээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хуй 2015-05-05 00:06:48
    Хуй
  • 1958. 2015-05-04 08:47:32
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • Зочин 2015-05-04 08:25:24
    гал, усны гашуун зовлон гэж хөгшчүүл ярьдаг байсан сан, энийг л хэлдэг байж дээ, гэхдээ амьд явбал алтан аяганаас ус ууна гэж үг байдаг даа, амьд хүн аргатай