Хууль зүйн дэд сайдад холбогдох хэргээс сураг тасрав
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяан. Уг нь тэрээр шүүхийн шийдвэрээр төрийн албан тушаалаас чөлөөлсөн байх ёстой. Гэхдээ давж заалдах эрх байдаг учраас шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, гомдол гаргаад байгаа. Давж заалдах шүүх хурал хэзээ зарлагдаж, энэ сунжирсан асуудлыг нэг тийш болгох бол оо.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас шалгах үеэр дүү Н.Энхтуяа, туслах н.Хуяг нарыг эрэн сурвалжилж, Олон улсын цагдаагийн байгууллага болох Интерполоос тусламж хүссэн. Гэвч Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяан захидал бичснээр Интерпол эрэн сурвалжлах ажиллагаагаа зогсоосон байгаа юм.
Ингэж л мөрдөн байцаах ажиллагаанд нэр төр, албан тушаалаас ашигласан Э.Эрдэнэжамъяанд эрүүгийн хэрэг үүсгэгдсэн байдаг.  Энэ цаг хугацаа бол 2012 оны 10 дугаар сарын сүүлээр юм. Мөрдөн байцаалт үргэлжилж, АТГ, Э.Эрдэнэжамъяан нар хоёр талын байр суурьнаас мэдээлэл тараах болсон.

Улмаар дүүргийн 1 дүгээр прокурорын газраас Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяанд эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм. Харин анхан шатны шүүх хурал хэд хэдэн удаа хойшилсны эцэст 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр болж албан тушаалын байдлаа ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, төрийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин/11.640.000 төгрөг/нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял ноогдуулсан билээ.

Гэвч шүүх буруу шийдвэр гаргасан хэмээн Э.Эрдэнэжамъяан давж заалдлаа. Мэдээж хэн хууль зүйн дэд сайдын албан тушаалаас мултрахыг хүсэх вэ? Өөрийгөө хамгаалж болох бүхий л аргыг хэрэглэж таараа. Түүний нэг нь шүүх хурлыг хойшлуулах, цаг хожих. Энэ аргыг анхан шатны шүүх хурлын үеэр маш идэвхтэй ашигласан учраас давж заалдах шатны шүүх хурал арай өөр өнгө аястай байх болов уу гэсэн таамаглал бий.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу гэж үзвэл Э.Эрдэнэжамъяанд ашигтай. Хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрч хэвээр үлдээвэл Дээд шүүхэд хандах нь ойлгомжтой биз. Ингэж явсаар сонгуульт хугацаа дуусах нь дээ.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-03 10:41:06
    ОИМСОНД ХАВЧУУЛАГДСАН ЭТГЭЭД МУУГАА МЭДЭХГҮЙ ТЭМҮҮЖИНД ҮХТЭЛ ДОЛГИНОЖ БГААГ ХАРАХААР ИЧМЭЭРЭЭ ү