Их Британийн шинэхэн гүнжийн нэрийг олон хүн хүлээж байна
Их Британийн ханхүү Уильямын гэргий Гүнгийн ахайтан Кейт Миддлтон амаржиж 3.7 кг охин төрүүлсэн билээ. Шинэхэн гүнж ээжийнхээ хамтаар төрөөд хэдхэн цагийн дараа эмнэлгээс гарсан. Их Британийн олон мянган иргэн шинэхэн гүнжийг харах гэж Лондоны гэгээн Мэригийн эмнэлэгийн гадна хүлээж байлаа. Тэгвэл шинэхэн төрсөн гүнжийн нэр олны дунд хүлээлт үүсгээд байна.  

Одоогоор гүнжийн нэрийг хараахан зарлаагүй байгаа юм. Олон нийтийн дунд Элис болон Шарлотте  гэсэн нэрсийг хамгийн ихээр санал болгожээ. XIX зууны дунд үеэс Английн хэд хэдэн язгууртан эмэгтэйчүүд Элис нэртэй байжээ.

Мөн ханхүү Уильямыг ээжийнхээ дурсгалд зориулж Диана гэх нэрийг охиндоо өгч магадгүй гэх таамаг  байгаа юм. Гүнжийн ахайтныг хоёр дахь хүүхдээ тээж эхлэхтэй зэрэгцэн охин төрвөл Диана гэж нэрлэнэ хэмээн Их Британийн хэвлэлүүд бичиж байсан билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.