Украйны хэрэг явдалтай холбоотойгоор Өрнөдийн төрийн тэргүүнүүд онц шаардлагагүй бол Оросын удирдлагуудтай уулзахгүй, өндөр түвшний арга хэмжээнд урихгүйн дээр өөрсдөө Оросын зохион байгуулсан ямар нэг арга хэмжээнд оролцохгүй гэсэн тохиролцоог мөрдөөд удаж байгаа. Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулсан арга хэмжээг ч энэ тохиролцоо тойрсонгүй. 5-р сарын 9-нд болох ёслолын арга хэмжээ, цэргийн жагсаалд Өрнөдийн удирдагчид оролцохоос эрс татгалзсан. Энэ байр суурь нь Оросын төдийгүй өөрсдийнх нь цөөнгүй улстөрч шинжээчдийн шүүмжлэлтэй тулгарсан. Дэлхийн хоёрдугаар дайны хамаг хүнд бэрхийг үүрч гарсан ард түмнийг үл тоож болохгүй гэсэн шүүмжлэл явж байгаа.
Гэтэл ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Ялалтын баярын ажиллагаанд оролцохоор болсон тухай мэдээ Украйны тал болон өрнөдийн зүгээс нэлээд шүүмжлэл хүлээсэн. Хэдий шүүмжлүүлж байгаа ч канцлер Ангела Меркель хүнд байдлаас тун ухаалгаар гарсан гэж болно. Тэрээр Москвад 5-р сарын 10-нд хүрэлцэн ирэх бөгөөд Ерөнхийлөгч Путинтэй уулзан Нэр нь үл мэдэгдэх цэргийн гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, албаны цөөн хүмүүсийн хүрээнд ажлын оройн зоог барихаар болсон байна. Ингэснээр нэг талаас 5-р сарын 9-ний ёслолын ажиллагаанд оролцохгүй тул Оросын байр суурь, Путиныг дэмжихгүй байгаагаа харуулна. Нөгөө талаас 10-нд нь ирж дайнд амиа алдсан цэргийн хөшөөнд цэцэг өргөснөөр Дэлхийн хоёрдугаар дайныг хэн эхлүүлж, хэн ялсан гэдгийг Герман улс мартаагүй, санаж байгаа гэдгийг харуулсан хүндэтгэл болно гэж шинжээчид тайлбарлаж байна. Оросыг баярлуулахгүй ч бас гомдоохгүй.
ХБНГУ-ын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт энэ айлчлалыг тайлбарлахдаа “Дэлхийн хоёрдугаар дайн, Германы өдөөсөн дайнд Оросын ард түмний амссан асар их хохирол, зовлон шаналалд хүндэтгэл үзүүлэх шаардлага байгаа болохоор Канцлер Москвад айлчилна” гэжээ. Путинтэй уулзах явцад Украйны сэдвийг хөндөх эсэх тухайд Зайберт хариулахдаа “Очсон хойно учир нь олдоно биз” гэж хариулсан байна.
Мөн Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер 5-р сарын 7-нд Москвад айлчлал хийх гэж байгаагаа тайлбарласан байна. Тэрээр Словений нийслэл Люблянд айлчлах үедээ “Арьсны өнгө, яс үндсээр ялгах националь социалист солиорол Германаас үүссэн төдийгүй эцсийн дүнд Дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлсэн гэдгийн өмнө германчууд гэм, хариуцлагыг хүлээж байгаа” гэсэн байна. Москвад айлчлах үеэр Германы Гадаад хэргийн сайд нь Оросын мэргэжил нэгтэнтэйгээ уулзаж, дайнд амь үрэгдсэн Германы болон Оросын цэргүүдийн оршуулгын газар хүндэтгэлийн цэцэг өргөх юм.
Үүнээс өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муныг 5-р сарын 9-ний Ялалтын баярын арга хэмжээнд оролцох гэж байгааг Украйны Гадаад хэргийн яам хатуу шүүмжилсэн юм. Украйны Гадаад хэргийн сайд Климкин нь Нью-Йорк хотод болсон НҮБ-ын хуралдаан дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хийх гэж байгаа айлчлал нь “туйлын буруу сэтгэгдлийг төрүүлнэ” гэж шүүмжлээд Бан Ги Муныг Москвад хийх айлчлалаасаа татгалзана гэдэгт найдаж байгаагаа мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: “Deutsche welle”.