Кабелийн телевизүүдтэй холбоотой гомдлууд давамгайлжээ
Бараа бүтээгдэхүүн худалдагч, аж ахуй нэгжүүдийг хэрэглэгчдийн эрх ашгийг хохироохгүй байх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, стандартын  чанар, шаардлага хангасан хүнсний бараа бүтээгдэхүүнээр хангагдаж буй эсэхэд анхаарал хандуулах, хуурамч бараа бүтээгдэхүүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ШӨХТГ төрийн бус байгууллагууд, аж ахуй эрхлэгчидтэй хамтарч хууль, эрх зүйн зөвлөмж зөвлөгөө өгөх “хэрэглэгч тантай хамт” өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбай дээр зохион байгуулсан билээ. Уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан, Барилга Хот Байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар иргэд хэрэглэгчидтэй уулзан өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх тал дээр санал солилцсон байна. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирж буй өргөдөл гомдлын 60 гаруй хувь нь орон сууцны м2, СӨХ-ийн үйл ажиллагаа, үүрэн телефон операторын компаниудын үйлчилгээ, кабелийн телевизүүдтэй холбоотой гомдлууд давамгайлдаг бол үлдэж буй хувь нь ажил үйлчилгээ авах явцдаа эрх ашиг нь зөрчигдсөн байдаг. Хэдийгээр хяналт, шалгалтын ажил хийж хууль эрх зүйн хүрээнд арга хэмжээ авч байгаа ч эрх ашиг нь зөрчигдсөн иргэдийн тоо өдөр бүр өсөн нэмэгдэж байнгааг албаныхан хэлэв. 

Иймд уг өдөрлөгт Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн холбооны оператор компаниуд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК болон хүнсний томоохон үйлдвэрлэгчид оролцож хүрэлцэн ирсэн иргэдэд эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд хаана ямар байгууллагад хандаж болох талаар хууль эрх зүйн талаарх мэдлэг, мэдээлэл өгч ажиллажээ. 
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-04 08:47:54
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • зочин 2015-05-04 07:04:23
    юнивешн гэж үнэн муу кабелийн телевиз, ядаж л Монгол сувгуудыг бүрэн гаргаж чаддаггүй юм
  • Dolgor 2015-05-04 04:10:57
    Xaa ochij ene Shadar said sain zaluu bna shuu.