Зургаан настнуудыг ямар ч төлбөр төлөхгүйгээр бүртгэх ёстой

Нийслэлийн хэмжээнд улсын болон хувийн бага, дунд сургуульд элсэх зургаан настнуудын бүртгэл өнгөрсөн долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс албан ёсоор эхэлсэн. Энэ оны шинэ хичээлийн жилд 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс 2009 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрүүдэд төрсөн бүх хүүхдийг хамруулан, зургаан настнуудыг бүртгэх юм. Мөн ямар нэгэн шалтгаанаар өмнө нь  сургуульд  огт суралцаагүй хүүхдүүд Боловсролын хэлтсээс лавлагаа авсны үндсэн дээр харьяа сургуульдаа бүртгүүлэн суралцах боломжтой. Харин таван настангууд буюу 2010 оны нэгдүгээр сараас хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэдгийг албаныхан анхааруулж байна. Бүртгэл тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж.

Дашрамд дуулгахад, Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн нэгдүгээр ангид хүүхдээ бүртгүүлж буй эцэг, эхчүүд харьяа сургуульдаа холбогдох материалыг бүрдүүлэн хандах ёстой. Өөрөөр хэлбэл, бүртгэлийн хураамж, төлбөр, шалгалт авахгүйгээр шууд бүртгэх үүргийг сургуулийн захиргаанаас хүлээж байгаа гэдгийг нийслэлийн Боловсролын газраас мэдээлж байна.

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

Хүүхдээ бүртгүүлэхдээ эцэг, эх, асран хамгаалагч нь заавал өөрийн биеэр хүүхдийн хамт очих бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүл­сэн байх шаардлагатай. Үүнд:

• Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар

• Эцэг, эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний  эх хувь  болон хуулбар

• 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг

• Шаардлагатай тохиолдолд байрны оршин суух гэрээ болон эцэг, эхчүүдийн хурууны хээ бүхий Иргэний бүртгэл мэдээллийн лавлагааг үзнэ.


Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Багш 2015-05-04 12:29:43
    2009 оны 9-р сарын 1-нээс хойш төрсөн хүүхэд чинь 5 настай хүүхэд шүү дээ. Нэгдүгээр ангид элсэн орж байгаа хүүхдийн бараг гуравны нэг нь 5 настай хүүхэд байгаа...