Герман ашиглалтаас хассан танкуудаа зэвсэглэлдээ буцааж авна
Украйны хямрал, Европын холбоо ба ОХУ хоорондын харилцаа хурцадсантай холбоотойгоор Германы бундесвер зэвсэглэлдээ байгаа танкийн тоог 100 –н нэгжээр нэмэгдүүлэхээр болсон байна. Гэхдээ эдгээр танк нь цоо шинэ танкнууд биш. Өмнө нь зэвсэгт хүчний зардлыг бууруулах төлөвлөгөөний дагуу жагсаалаас хасаж, хайлуулахаар болоод  байсан “Леопард-2” танкнуудыг буцаан худалдан аваад сайжруулан өөрчлөөд зэвсэглэлдээ авахаар болсон тухай Германы Батлан хамгаалах яам мэдээлэв. Ингэснээр Германы зэвсэглэлд байгаа “Леопард-2” танкны тоо 225-аас 328 болж нэмэгдэнэ. Үүний дээр Германы Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Ляйен нэлээд хэдэн долоо хоногийн өмнө “Леопард-2” танкуудыг жагсаалаас гаргах шийдвэрээ цуцлан 800 албан хаагч, 40 танк бүхий танкны батальоныг татан буулгалгүй эргэн сэргээх тушаал өгсөн байна.
 
Урсула фон дер Ляйен өнгөрсөн хоёрдугаар сард “Хямралт 2014 оноос аюулгүй байдлын нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдсөн. Үүнтэй холбогдуулан бид юу хийх ёстой, зэвсэгт хүчинд юу хэрэгтэй харин юу хэрэггүй байна вэ гэсэн асуултад шинээр бас шударгаар хариулах ёстой” гэж мэдэгдэж байсан юм. Батлан хамгаалахын сайд Германы армийн бүх л салбарт хомсдол мэдрэгдэж байгаа болохоор арилгах шаардлагатай, эс бөгөөс байлдах чадвар, аюулгүй байдал эрт оройгүй асуудалтай тулгарна гэсэн тайлбар өгсөн.
 
Жагсаалд эргүүлэн авах гэж байгаа 100 танк нь анхандаа Бундесверийн зэвсэглэлд орж байсан ч хожим нь ашиглалтаас хасагдсан аж. Гэхдээ эдгээр танк орчин үеийн техникийн стандартад нийцэхгүй болсон тул шинэчлэн сайжруулах шаардлагатай. Хүйтэн дайны үед буюу 1979 онд Германы зэвсэглэлд “Леопард-2” танк 2125 ширхэг байсан бол одоо ердөө 225 үлджээ.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2015-05-04 17:47:46
    Манайхан гадаадын орнууд зэвсэлэлээ хорогдуулж байвал ганц ч болтугай танк гуйгаад авчихгүй.Гуйж сураагүй биш дээ
  • Modern arm amateur 2015-05-04 07:24:09
    Delhiin №1 tank