Улаанбаатар санг татан буулгана
Нийслэлийн Засаг дарга “Татан буулгах ажлыг зохион байгуулах комисс томилох тухай” А/382 дугаар захирамж гаргаж, “Улаанбаатар сан” орон нутгийн өмчит аж  ахуйн тооцоот  үйлдвэрийн газрыг татан буулгах ажлыг зохион  байгуулах комиссын бүрэлдэхүүнийг баталлаа.
 
Татан буулгах үйл ажиллагааг хуулийн дагуу зохион  байгуулж, дараахь ажлыг хийж  гүйцэтгэхийг комисст даалгав. Үүнд:
  • Татан буугдаж  буй  хуулийн этгээдийн балансад бүртгэлтэй эд хөрөнгийг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажиллагсад эх үүсвэрийн хамт, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эх үүсвэрийн хамт, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгж”, нийслэлийн Архивын газарт  тус тус балансаас  балансад шилжүүлэх
  • Байгууллагын хаалтын баланс гаргаж, Байгууллагын бичиг баримтыг архивлан Нийслэлийн Архивын газарт шилжүүлэх
  • Татан буугдаж  буй  хуулийн этгээдийг Улсын бүртгэлээс хасуулах ажлыг зохион  байгуулах
Дээрх захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж  ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болголоо.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-05-04 02:24:18
    Ene bol das mungu ugaakh ajilaa hj bn.ta nar bolimoor ard tumen teneg bish shuu!Batuul ee
  • 1958.mn 2015-05-04 01:23:09
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!