Чөлөөтийнхөн Азийн аваргад оролцоно
Энэ сарын 6-9-нд Катарын Доха хотноо Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн бөхийн гурван төрлөөр зохиогдоно. Тус тэмцээнд зодоглох Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо.

Тухайлбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д  ОУХМ Э.Бэхбаяр (Хангарьд), 61 кг-д ОУХМ Б.Номин (Гацуурт-Олимп), 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (Алдар), 70 кг-д ОУХМ Г.Идэрхүү (Гацуурт-Олимп), 74 кг-д ОУХМ Д.Гомбодорж (Арслан), 86 кг-д ОУХМ П.Өсөхбаатар (Хилчин), 96 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга (Ганьт), 125 кг-д ОУХМ Н.Золбоо (Харгант-Цамхаг), эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Ц.Бямбазаяа (Алдар), 53 кг-д ОУХМ Э.Даваачимэг (Хилчин), 55 кг-д ОУХМ П.Орхон (Алдар), 58 кг-д спортын мастер Э.Гантуяа (Хилчин), 60 кг-д гавьяат тамирчин Т.Мөнхтуяа (Хангарьд), 63 кг-д ОУХМ Э.Цэвэгмид (Алдар), 69 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг (Хилчин), 75 кг-д ОУХМ Б.Одончимэг (Алдар) нар зодоглохоор болжээ.  

Баг тамирчдыг үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид    Ц.Цогтбаяр, Б.Баяраа, Б.Батбаяр, Т.Сүхбаатар нар удирдан авч явах бол эмчээр Ч.Насанбат, шүүгчээр Л.Болормаа нар явна. Мөн энэ үеэр болох Азийн бөхийн холбооны их хуралд МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж оролцох ажээ. 

Дашрамд сонирхуулахад Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай эрэгтэй бөхчүүд 25 алт, 28 мөнгө, 39 хүрэл нийт 92, эмэгтэй бөхчүүд 4 алт, 23 мөнгө, 26 хүрэл нийт 53 медаль хүртээд байна. Хамгийн сүүлд эрэгтэй бөхчүүдээс ОУХМ Д.Хүдэрбулга 2014 онд, эмэгтэй бөхчүүдээс гавьяат тамирчин О.Насанбурмаа 2013 онд хамгийн сүүлд тивийн аварга болж байжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-04 01:24:07
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!