Зөвшөөрөлгүй барилгын ус дулааныг хязгаарлана
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын шалгалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөрчилтэй 33 барилга барьж буйг албаныхан дуулгалаа. Тухайлбал баталсан архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг, төсөл, барилгын ажил, эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй 16 барилга, Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй 17 барилга байв.

Дүүргээр нь авч үзвэл Баянголд- 7, Баянзүрхэд- 9, Сүхбаатарт – 2, Сонгинохайрханд – 7, Хан-Уулд - 7, Чингэлтэйд-1 байна.

Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар нийслэлийн 8 дүүргийн нутаг дэвсгэрт аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар барьж байгаа 47, иргэний захиалгаар барьж байгаа 18, нийт 65 зөвшөөрөлгүй барилга хамрагдсанаас барилгын угсралтын ажил хийж эхэлсэн 57, барилгын суурийн нүхийг ухсан 8 барилга байгаа аж.
Эдгээр зөвшөөрөлгүй 57 барилгад илэрсэн зөрчлийг арилгах хүртэл хугацаанд угсралтын ажил гүйцэтгэхгүй, түр хугацаагаар зогсоох тухай улсын байцаагчийн 36 удаагийн акт, 1 албан шаардлага, 20 мэдэгдэх хуудас, суурийн нүх ухсан 8 барилгад 2 акт, 1 дүгнэлт, 1 албан шаардлага, 4 мэдэгдэх хуудсыг захиалагч иргэд, аж ахуйн нэгжүүдэд өгч Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтын дагуу 22.5 сая төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авсан байна. Харин хотын зүгээс батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эх загвар зураггүй, зөвшөөрөлгүй барилгуудын газрын эрхийг цуцлах арга хэмжээ авахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгожээ. Мөн зөрчилтэй барилгуудын ус, дулаан, цахилгаан хангамжийг хязгаарлах дүгнэлт гаргасан байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bat 2015-05-04 08:36:22
    yamar ch hun zuvshuurulgui barilga barij ersdeld orohiig husehgui.Gol ni zuvshuurul uguhgui,daramtalj baih sonirhol yum da.
    202.55.190.178
    Мэдэгдсэн Хариулах
  • fff 2015-05-04 08:05:29
    nonsense, yaj zuwshuurulgui barigal baridiin, uursduu zuwshuurluu ugchuud
    122.201.27.242
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-05-04 05:19:37
    чадахгүй байж нэг их худлаа ярих юм аа. харж л байя.
    202.179.20.127
    Мэдэгдсэн Хариулах
  • 19001958.mn 2015-05-04 01:25:34
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.121
    Мэдэгдсэн Хариулах