Офицерын түвшин тогтоох үзлэг эхэлнэ
Офицерын түвшин тогтоох үзлэгийг өнөөдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөжээ. Цаг үеийн байдлаас шалтгаалан хөдөө, орон нутагт байрлах анги, салбаруудаас үзлэгийг эхлэх аж. Зэвсэгт хүчинд алба хааж буй офицеруудын мэдлэг, боловсрол, ур чадвар, бие бялдрын түвшин томилогдсон албан тушаал, ажлын байрны шаардлагыг хангаж байгаа эсэхэд бодит үнэлгээ өгөхөд үзлэгийн гол зорилго оршиж байгаа юм.

Шалгалтын дүнг нэгдүгээр сарын 20-ны дотор нэгтгэн, комиссын бүрэлдэхүүн дотооддоо хэлэлцээд ЗХЖШ-ын даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх гэнэ. Журамд заагдсан шалгуур үзүүлэлт тус бүрийг 1-100 оноогоор үнэлэн арифметик дунджаар бодон тоон утгад тохирсон үнэлгээг өгч үзүүлэлтийн дунджаар хүн нэг бүрийг үнэлгээг гаргана. Бие бялдрын стандарт хангаагүй цэргийн алба хаагчийн биеийн тамирын бэлтгэлийн үнэлгээний голч дүнгээс 1.0 оноогоор бууруулж дүгнэх гэнэ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-04 01:36:49
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!