“Нууцалсан тушаал ...”
 
Шинэчлэлийн Засгийн газар огцорч, Шийдлийн Засгийн газар байгуулагдахтай зэрэгцээд сайд нар ганц нэг нууцхан тушаал гаргачихсныг төрийн байгууллагын албан хаагчид жиг жуг хийх болов. Тодруулбал, Улсын их хурлын гишүүн Х.Тэмүүжин сайдын сэнтийгээсээ буухаасаа өмнө нэгэн тушаалд үзэглэснийг Хууль зүйн яамны удирдлагууд хав дарсан байсан тухай тус салбарынхан ярьж бичих боллоо.

Фейсбүүк дэх Цагдаагийн Албан хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо хэмээн хуудсанд тэмдэглэснээр Х.Тэмүүжингийн үзэглэсэн тушаал нь албан хаагчдад орон сууц олгох асуудал байж. Уг нь албан хаагчдад орон сууц олгох асуудал нээлттэй, ил тод байх ёстой. Гэвч өнөөдөр ч хав дараастай байгаа учраас л “нууцалсан тушаал” хэмээн онцлон бичих болсон байна.

Хууль зүйн салбарт олон жил ажиллаж, орон сууцны тусламж авахаар ээлж, дараалалд зогсож буй албан хаагчид олон. Харин нууц тушаалаар ээлж дараалалд зогсож байгаад нь биш харин хууль зүйн салбарт хоёр жил ч хүрэхгүй хугацаанд ажилласан, дарга, тэдэнд шадарласан хүмүүст орон сууц олгохоор зааж өгсөнд албан хаагчид бухимдаж, дургүйцлээ илэрхийлж эхэлжээ. Дарга бүхний эхэнд байх ёстой ч олон жилийн турш салбартаа үнэнчээр зүтгэж, орон сууцтай болохоор уйгагүй хөөцөлдөж, хаалганы цаана дугаарлан зогсоо албан хаагчдын өмнүүр орно гэдэг байж боломгүй зүйл. Тэгээд хоёр хүрэхгүй жил ажилласан, үр дүн нь тодорхойгүй эрхмүүд шүү.  

Орон сууц олгох тушаалд газрын дарга, хэлтсийн дарга, бодлогын дарга, сайдын туслах зэрэг хүмүүсийн нэр багтсан байгаа ч өнөөдөр эдгээрийн ихэнх нь албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Гэхдээ орон сууцтайгаар. 

Харин нууц тушаал салбарын албан хаагчдын дунд ам дамжин яригдсаар яамны тогооноос хэдий нь хальсан байна. Төрийн хуулийн бодлого боловсруулдаг, хууль бичдэг энэ яаманд уг нь хүмүүстээ орон сууц олгодог журам байдаг байх юм. Тиймээс олон жил ээлж дараалалд зогссон албан хаагчид тэсвэр алдан яамны ажилчдын хурлын үеэр нууц гэгдэх тушаалын талаар удирдлагуудаасаа тодруулахыг хүссэн ч “судалж үзье” гэсэн бүрхэг хариултыг өгсөн байна.

Уг нь Хууль зүйн салбарт хууль сахиулахаар ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэ гэж хууль зүйн сайдын багцад хуваарилсан төсвийн хөрөнгө. Гэтэл сайдыг буухтай зэрэгцээд л ийм замаар үрэгдсэн байх юм. Сайдын мөнгө ч биш л дээ. Өнөөх л татвар төлөгчдийн мөнгө. Харин энэхүү хөрөнгийг өөрсдийг нь хамгаалж байдаг халуунд халж, хүйтэнд хөрч, тушаалаас тушаалын хооронд ажиллаж явдаг жирийн албан хаагчдын л нийгмийн асуудлыг шийдвэрлэх ёстой байв.

Гэвч салхи шиг сэвэлзээд өнгөрөх улс төрийн томилгоо, түүнийг шадарласан туслахууд, хэлтэс, албадын дарга нарыг угжсаар л байх нь.
Уг нь зарим төрийн байгууллага орон сууц олгосон иргэдийнхээ мэдээллийг нээлттэй мэдээлдэг. Харин хууль зүйн яаманд ил тод байдал гээч нь дутагдсан бололтой юм. Тиймээс л өнөөдөр нууц нэртэй тушаалын тухай ам хуурайгүй ярьж байна.

Энэ бүх ээдрээтэй асуудалд хууль зүйн яамны удирлагууд тодорхой, үнэн зөв хариулт өгнө гэж найдаж суухаас даа.
 
Ами
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-05-05 07:04:30
    MONGOL ULSIIN HUULI ZUIN YAMAND IIM ASUUDAL UUSEED BAIGAA YUM UU? TEGBEL SHUDARGA ES GEJ BUU YRI
  • Facebook 2015-05-04 06:45:33
    Yamar jijighen yumiig ingej bosgoj irnee ain? Buhel buten ulsiin yam tegeed ter bair mair gee biz buuuuuuur ene uls ornii toriin baidal n neg myy jalga dov bolo...
  • turiin nariin 2015-05-04 03:05:00
    huul zuin yamnii turiin nariin bichgiin darga geh neg emegtei baina. Odoo ch ajillaj baina. humuusiin erhiig ulandaa hichgej uuriiguu burhan met yabdag huuliig ...
  • зочин 2015-05-04 02:14:20
    Хулгай хийдэггүй хүн энэ АН-д байна уу, арчаагүй чадваргүй тэнэг юмнууд байх юм аа, удахгүй сална даа, энэ нөхдөөс
  • ? 2015-05-04 02:02:40
    Энэ мэт мэдээллүүд хэрэв үнэн бол тэмүүжин хоосон ярихаас цаашгүй нөхөр байжээ гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Ер нь ч багш, эрдэмтэд удирдагч байдаггүй гэж үнэн ...