Т.Аянга: Аавынхаа зурж бүтээсэн "Үгүйлэгдсэн хайр" жүжгийг сэргээн тавих гэж байна
Аливаа жүжиг тавигдахад ард нь арын албаныхан гэж чухал баг байдаг. Тэдэн дундаас тайзны зураач бол жүжгийг үзэгчдэд ойлгомжтой донжтой хүргэх чухал үүрэг гүйцэтгэдэг. Жүжгийн санаатайгаа уялдуулан  тайзыг хэрхэн засах вэ гэдгийг өөрийн нүдээр харан бүтээдэг хүн бол тайзны зураач юм. Иймээс тайз дэлгэцийн зураач Т.Аянгатай хууч хөөрснөө хүргэе.

-Таны уран бүтээлийн гаргаа хэрхэн эхэлж байв?
-Би багаасаа л тайзны уран бүтээлтэй их ойр өссөн. Манай гэрийнхэн бүгд л урлагийн хүн л дээ. 
1990 онд Улсын драмын эрдмийн театрт гүйцэтгэх зураачаар ажиллаж байгаад сүүлд сургуульд явсан. Үүнээс хойш хувиараа тайз, дэлгэцийн зураач чиглэлээр ажиллах болсон.  Ер нь драмын театрынхаа хамт олонтой их эртнээс хамтран ажиллаж эхэлсэн. Театрын найруулагч санал тавьсны дагуу тухайн уран бүтээлийн тайзны зураачаар ажиллах журмаар хамтран ажилладаг. Түүнээс биш театрын албан ёсны зураач биш шүү.

-Хамгийн сүүлд ямар уран бүтээлийн тайз чимэглэлийн зургийг хийсэн бэ?
-Хамгийн сүүлд гэхэд “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг Найдандорж найруулагчтай хамтраад сэргээн тавьж байна. Энэ жүжиг анх 1988 онд УДЭТ-т тавигдаж байсан. Тухайн үед энэ жүжгийн найруулагчаар Санжигдаа, тайзны зураачаар Б.Төмөрхуяг гэж хүн ажиллаж байсан юм. Б.Төмөрхуяг гэдэг нь миний аав. Бас тайзны зураач хүн бий. Драмын театрынхан намайг хүрч ирээд аавынхаа уран бүтээлийг сэргээн засварлаж, энэ жүжиг дээр хамтран ажиллаач гэсэн санал тавьсан.. Үүний дагуу л энэ уран бүтээл дээр ажиллаж байна.

 -Энэ жүжиг тань хэзээнээс үзэгчдийн хүртээл болох вэ. Юун тухай өгүүлэх бол?
 -“Үгүйлэгдсэн хайр” жүжиг энэ сарын 8-ээс үзэгчдийн хүртээл болно. Гол нь энэ жүжгээр хамгийн үнэ цэнэтэй зүй юу вэ гэдгийг л харуулахыг зорьсан. Иймээс үзэгчид өөрсдөө үзээд энэ асуултдаа хариулт авна гэдэгт найдаж байна.

 -Та “Үгүйлэгдсэн хайр” жүжгээс гадна аавынхаа ажиллаж байсан өөр уран бүтээлийг нь сэргээн тавьж байсан уу?
-Энэ “Үгүйлэгдсэн хайр” жүжиг бол миний хувьд, аавын тавьж байсан жүжгүүдээс сэргээн засварлаад дахин үзэгчдийн хүртээл болгосон гурав уран бүтээл нь юм. Өмнө нь бол УДЭТ-ын уран бүтээлчдийн тоглосон “Нора” гэдэг жүжгийн тайз, чимэглэлийг хийж байлаа. Мөн ДБЭТ-ын уран бүтээлчдийн гаргасан “Ламбугайн нулимс” гээд алдарт жүжиг байгаа. Энэ мөн л манай аавын өмнө нь тайз дэлгэцийг нь хийж байсан жүжиг юм.
/Т.Аянга аав Б.Төмөрхуягийн хамтаар ажлынх нь өрөөнд/

 -Аавынхаа мэргэжлийн өвлөсөн хүний хувьд мөн хүүгийн хувьд Б.Төмөрхуяг гуайн талаар яривал?
 -Манай аав бол Бурмаагийн Төмөрхуяг гэж хүн бий. Театрын зураачаар ажиллаж байсан. Насаараа л театртай холбогдож амьдралаа өнгөрүүлсэн хүн бий. Аав маань Улсын драмын эрдмийн театр, Хүүхэд залуучуудын театр, Дуурь бүжгийн эрдмийн теар гээд монголын бүхий л театрт ажиллаж байсан. Ерөнхийдөө Монголд анх удаа театрын тайзны зураач гэдэг мэргэжлийг гаргаж,ирж хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.
Миний хувьд багаасаа л аавынхаа мэргэжлийг өвлөх сонирхолтой байсан. Иймээс тайзны зураачаар ажиллах болсон. Гэхдээ зөвхөн тайзны зураачаар ажиллахгүй. Дэлгэцийн уран бүтээл дээр ч ажиллаж байна. Мөн миний хүү чинь бас зураач шүү дээ. Одоо Улаанбаатар чуулгад дизайнер хийж байна.

 -Тайзны зураач, уран зураачийн ялгаа нь юу вэ?
-Ялгаа зөндөө л дөө. Театрын зураач гэдэг бодитой зүйлийг бүтээнэ. Зөвхөн зургаар хязгаарлагдахгүй. Мужаан, оёдолчин гээд бүхий л ажлыг хавсран хийнэ.

-Тэгэхээр тухайн жүжгийг амьлуулахад зураач хүний ажил юунаас эхэлдэг вэ?
-Хамгийн түрүүнд зохиолтойгоо танилцана. Тэгээд найруулагчтайгаа ярилцана. Тайзаа яаж, засах вэ, өнгө гэрлийг нь хэрхэн өгөх вэ гээд л ярилцсаны эцэст жүжгийнхээ тайзыг хэрхэн хийх вэ, ямар байдлаар тайзаа бүтээх вэ гэдгийг гаргаж, дүрслэн бүтээж эхэлдэг дээ.

 -Та тайзны зураачаас гадна шоу уран бүтээл дээр хүртэл ажиллаж байсан гэсэн. Тэр олон бүтээлээсээ дурьдвал?
-Тиймээ, бүх төрлийн уран бүтээл дээр ажиллана шүү дээ. ОХУ-д “Бяцхан будда” кино хийсэн. Тэр маань Берлиний кино фестивалиас “Болор баавгай” цом хүртэж байлаа. Дэлгэцийн бүтээлүүдээс гэвэл “Цэнхэр дэлгэц-1, 2, 3”-т ажиллалаа. Хамгийн сүүлийн шоунаас нэрлэвэл “Дуучин Сараагийн төрсөн өдрийн тоглолт” -ын  тайзыг хийлээ. Нэрлээд байвал маш олон уран бүтээл бий. Ер нь рок поп урлагийнхны хувьд хамтарч ажиллаагүй хүн гэж бараг байхгүй байх аа.

Ярилцсан танд баярлалаа.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.