Лимонтай шарсан тахианы мах
Орц  /4 хүний порц/
  • 2 том тахианы цээж мах
  • 1 өндөг
  • 2х/х сой соус
  • 2х/х усан үзмийн дарс
  • 1ц/х сэсамэ тос
  • 2 лимон (хальс+жүүс)
  • 3/4 аяга эрдэнэ шишийн цардуул
  • 1/2 аяга тахианы шөл
  • 1/3 аяга элсэн чихэр
  • Давс амлахаараа
  • Ургамлын тос
Хийх арга

Дунд зэргийн саванд 1 өндөг хагалж хийн дээрээс нь сой соус, дарс, сэсамэ тос, лимоны хальс зэргээ хийн бүгдийг нь холин тахианы махандаа амтлагч бэлтгэнэ.

1.      Тахианы махаа хэрчин амтлагчиндаа хийн савтай нь хөргөгчинд 20-30 минут байлгана, эсвэл 2 цаг хэртэй.
2.      Хавтгай тавганд эрдэнэ шишийн цардуулаа хийж дээрээс нь давсаар амталж өгнө.
3.      Амтлагдсан тахианы махныхаа хэрчим бүрийг цардуулаараа бүрхэж өгнө.
4.      Тахиагаа бүрхэж байхдаа хайруулын тавгандаа тосоо хийн дундаас дээгүүр хэмд халаана.
5.      Тосоо халсаны дараа 4-6 минут бүрхсэн тахианы махаа дотор тал нь хүртэл болтол шарж өгнө.
6.      Чимхүүрээр гаргаж алчууран дээр тавин дотор талдаа хүртэл болсон эсэхийг нь амталж шалгана.
7.      Соус бэлтгэхэд саванд тавганд лимоны хальс, тал аяга лимоны жүүс, тал аяга тахианы шөл, 1/3 аяга элсэн чихэр хийнэ.
8.      Дунд зэргийн гал дээр соусаа болгохдоо хутгаж элсэн чихэрээ уусгана.
9.      Соус хөөсөрч эхлэхэд 1/2х/х цардуул+1х/х ус-аа хутгангаа хийнэ.
10.    Соус хатуурч эхлэхэд яааралтай галаа унтраан давсаар амтална.
11.    Тахиагаа соусандаа дүрээд туршиж амталж үзээрээ.

Амжилт хүсье.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.