Москвад болох сүрт жагсаалд өмнө нь огт үзүүлж байгаагүй цэргийн техник хэрэгслүүд үзүүлнэ

Цэргийн сүрт жагсаал Москва хотноо тавдугаар сарын 9-ний өдрийн /орон нутгийн цагаар/ 10 цагт эхэлж, 15 мянга гаруй хүн оролцох юм. Москвад болох сүрт жагсаалд өмнө нь огт үзүүлж байгаагүй цэргийн техник хэрэгслүүд, тэр дундаа  РС-24 "Ярс" пуужингийн иж бүрдлийг толилуулах аж.

Түүний зэрэгцээ дэлхийн олон орны тэргүүд тавдугаар сарын 9-ний баярт оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Кремлийн захиргааны газрын тэргүүн Сергей Иванов Ялалтын баярын 70 жилийн ойг 2005 онд болсон 60 жилийн ойн баяртай харьцуулахад маш өргөн хүрээнд тэмдэглэх болно гэж мэдэгдсэн байна.  Тэрээр “Арван жилийн өмнө намайг Батлан хамгаалахын сайд байхад Ялалтын баярын 60 жилийн ойг тэмдэглэхдээ бид маш их ач холбогдол өгч байсан. Энэ онд баярын арга хэмжээнүүд улам далайцтай хүрэх болно. Цэргийн сүрт жагсаал 150 хотод явах бөгөөд зөвхөн Оросод ч биш хилийн чанадад бас болох юм” хэмээн мэдэгджээ.

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Урд онуудын жагсаалыг харьцуулж узээрэй  2015-05-04 06:20:44
    Оросууд дандаа худлаа ярих юм 2,3 жилийн омно узуулэхдээ анх удаа эсвэл дэлхийд байхгуй зэвсэг гэж худлаа ярьж узуулж байсан техникуудээ л сайхан будаж узуулдэг...
  • d/h Altantulga 2015-05-03 12:16:13
    utga nairuulaga unheer algaa hu.uuruu setguulch munuu heddugeer angiin bolowsroltoi nuhur we chi
    • irgen 2015-05-03 14:43:08
      xaxaxa xarin tmeee unshaad l yu genevee l gj bodloo ed nar dund angiin huuhduudees ch doloon dor yumaaa