“Хар сувдны нууц” задарлаа
Нэгэн хаан ер бусын үзэсгэлэнтэй сайхан хатантай болохыг хүснэ. Гэвч энэ хүсэлд нь нийцэх цорын ганц бүсгүй  нь түүний төрсөн дүүгийн эхнэр байх аж. Хаан болон түүний дүүгийн хооронд үүссэн энэхүү жижигхэн ан цавыг хааны шадар туслах ашиглаж өөрөө хаан ширээнд суух атгаг муу санааг агуулна. Улмаар нэг өдөр хааны төрсөн дүүд хор уулгаж, амийг нь хороодог. Харин хаан дүүгийнхээ эхнэрийг өөрийн хатнаа болдог тухай “Хар сувдан хайрцаг”-ны домогт өгүүлнэ.

Хаан эхнэртээ хязгааргүй хайртай байсан учраас дэлхийн хаана ч байхгүй үнэт зүйлийг бэлэгдэхийг хүсч, хар сувдан чимэглэл бүхий хайрцаг хийлгэхийг хүсч зарлиг буулгав. Хааны илч гадаад далайг гатлан “хар сувдан хайрцаг”-ийг бүтээдэг ч энэхүү үнэт бүтээл эзэндээ хүрч чаддаггүй байна. Учир нь хааны шадар туслах үймээн дэгдээд, хаан ширээг хүчээр булааж авснаас болоод “хар сувдан хайрцаг” гадаад далайн цаана мартагджээ.

Тэгвэл энэхүү үнэт бүтээлийг эх орондоо авч ирэх хүндхэн даалгаврыг мэргэжлийн хулгайчид болох мухар Ганбаа, дүлий Чинбаа, Генерал Батаа, үнэг Цоомоо нарт үл мэдэх бизнесмэн өгдөг.  Чинбаа сайн хулгайч даанч дүлий. Гэхдээ дүлий гээд хэлчихвэл сончихно бас. Харин Ганбаагийн хувьд сайн зохион байгуулагч. Гэвч хулгай хийх бүртээ мухардалд ордог учраас л түүнд "мухар" гэдэг хоч өгчээ. Генерал Батаа бол мэргэжлийн дээд түвшний хулгайч, мухар Ганбаагийн багын найз боловч нэг асуудлаас болоод тэд бие биенээ үзэхээ больсон. Цоомоогийн хувьд өөлөх зүйлгүй сайхан бүсгүй. Ганбаагийн анхны хайр эдгээр залуус "хар сувдан хайрцаг"-ыг авч ирэх даалгаврыг тус тусдаа авна. Залуус “Хар сувдан хайрцаг”-ыг хэрхэн хулгайлах, Вьетнам оронд ямар үйл явдалтай учрах гээд л олон сонирхолтой, хөгжөөнтэй адал явдлуудыг “Хар сувдны нууц” УСК-оос хүлээн авч үзэх боломжтой.







Энэхүү уран сайхны киноны ерөнхий найруулагчаар Б.Тамир ажилласан байна. Түүний найруулсан кино дэлгэцийн бүтээлүүд үзэгчдээс өндөр үнэлгээ авах болсон. Тэгвэл гол дүрд Г.Алтаншагай /СТА/, Д.Дэлгэрсайхан /СТА/, М.Баярбат/СТА/, М.Намуунцэцэг нар чадварлагаар тоглосон юм. Киноны ерөнхий продюссерээр Г.Алтаншагайгийн эхнэр “ТВ-5”-ийн гэгддэг С.Насанжаргал ажиллажээ. Мөн “Уужим” фильм, “MIM” фильм, “Action Comedy Film” зэрэг чадварлаг залуус хамтран ажилласан байна.

Найз нөхөрлөл, хайр дурлал, эцэс төгсөхгүй өрсөлдөөн, мэргэжлийн хулгайчдын дунд хэрхэн өрнөж хар сувдны нууц хэрхэн тайлагдаж буй “Хар сувдны нууц” уран сайхны киноноос хүлээн авч үзээрэй .
 
 Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.