Хотын дарга Э.Бат-Үүл "Сөүл хотын хүндэт иргэн" боллоо

Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй.

Ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг энэ сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчилж байна. Айлчлалын үеэр Сөүл хотын дарга Пак Вон Сүн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар хамтын ажиллагааг сайжруулан, гүнзгийрүүлэх дөрвөн чиглэлд нягт хамтран ажиллах ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн энэ үеэр Сөүл хотын дарга Пак Вон Сүн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг “Сөүл хотын хүндэт иргэн”-ээр өргөмжилж, цол олголоо.  

Сөүл хотын дарга Пак Вон Сүн “Манай хотын 10 сая иргэний зүгээс Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаа тогтоож хамтран ажиллаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлэхэд таатай байна. Өдгөө хоёр хотын хамтын ажиллагаа идэр насандаа хүрч бид шинэ маргаашийг угтаж байна.

Мөн хотын дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар цаашид хорин жилийн нөхөрлөлөөс илүү нягт хамтран ажиллаж хоёр хотын иргэдэд тус дэмжлэг болсон утга төгөлдөр харилцаа хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Энэхүү санамж бичигт хотын хөгжил, цахим засаглал, аялал жуулчлал, байгаль орчны салбарыг хөгжүүлэх чиглэлээр түлхүү анхаарч ажиллах юм.

Э.Бат-Үүл даргад Сөүлийн арван сая иргэний зүгээс “Сөүл хотын хүндэт иргэн” цол олгож буйдаа туйлын баяртай байна. “Сөүл хотын хүндэт иргэн”-ээр өргөмжилсөн нь Улаанбаатар хотын 1.3 сая иргэн манай хотын хүндэт иргэн болж байгаа хэрэг юм” хэмээн онцлон хэллээ.  

Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zaddaa 2015-05-03 12:20:24
    Guyee neeree yasan gej neeree Seouliin hundet irgen bolj bgaan bol. KKkk goyo yum bariaad ugchihsun yum bol uu. Teneg ni dendsen. Hudaldaj vaj bgaan bailguy dee...
  • Zochin 2015-05-03 07:48:15
    Yasan gj ugch bgaan bol, solongosuudad hottoi holbootoi tenderuudiig ugch huvaaltsaj idsenih ni tuluu yu?
  • зочин 2015-05-03 04:41:25
    АТГ Батүүлийг 11 тэрбумын хэрэгээр нь шалгаж эхлээгүй юм уу, 5 тэрбумыг нь хүү нь аль хэдийн авчихсан гээ биз дээ, ичих нүүр алга аа
  • shagnal 2015-05-03 03:32:17
    ardchilsan namiinhan odoo l sain shagnal, deer ni hundet irgen bolohgui bol ene baigaa baidlaaraa 16 ond budaa boloh ni todorhoi. kkkk