Өнөөдөр болох үйл явдал
09.00-12.00 цагт төрийн ордны “Б” танхимд “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл” сэдэвт  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг болно

10.00 цагаас  Төрийн орны “В” танхимд Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгээс холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгуулах Төрийн байгуулалтын байнгын хорооны уулзалт хийнэ.

11.00 цагт
Дээд шүүхийн байранд хэвлэлийн хурал болно. Энэ үеэр Захиргааны шүүхэд ирж буй гомдол саналын талаар мэдээлэл хийх ба хуралд Тэргүүн шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга оролцоно. 

11.00 цагаас ШӨХТГ-ын зааланд МУИС-ын захиралд хариуцлага тооцох тухай, Банкны шимтгэлийг хэрхэх тухай, Хүүхдийн номын утга агуулгад хийсэн хяналт шалгалтын тухай, Тендерийн будлиан яагаад гарч байгаа тухай мэдээллийг хийнэ.

11.30 цагт “Corporate-1” зочид буудалд “Eagle News” телевиз, “News агентлаг”, Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-оос хамтран зохион байгуулсан “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах медиа аян”-ы хаалт, шилдэг агентлагуудад батламж гардуулах ёслол болно.

 11.30 цагаас ЭМЯ-нд Глобаль сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн нэгтгэсэн төслийн санхүүжилтээр 32 сая төгрөгийн өртөг бүхий сүрьеэ өвчнийг оношлох орчин үеийн дэвшилтэт шинэ технологи болох “GeneXpert” аппаратыг Дархан-Уул аймагт хүлээлгэн өгөх гэж байна. Тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.

УДЭТ-т Бэсрэг жүжгийн төслийн 5 дахь жүжиг Ц.Батнайрамдал найруулагчийн МАНЕКЕН жүжгийн сургуулилт тайзанд гарна. Жүжгийн талаар мэдээлэл хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 89020088-аас.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.