Малайзад амиа алдсан бүсгүйн хэргийг хаажээ
Өнгөрсөн сарын 12-ны өдөр Малайзын Куала Лумпур хотын Таман Малури дүүрэгт 29 настай Д.Отгонтуяа гэх монгол эмэгтэй зургаан давхар байрнаас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Малайзын цагдаагийн байгууллагаас энэ хэрэгт сэжигтнээр тооцогдох хүмүүс байхгүй, талийгаач Д.Отгонтуяа амиа хорлосон байж болзошгүй гэж мэдэгджээ. Эх сурвалжид мэдээлснээр, уг хэргийг энэ сарын 22-нд хаасан байна.

Талийгаачийн гэр бүлийнхэнд Малайзын прокурорын дүгнэлтийг монгол хэлээр үзүүлсэн ба уг дүгнэлтэд "Д.Отгонтуяа нь өөрөө унаж амиа алдсан. Хамт байсан гурван бүсгүйгээс мэдүүлэг аваад сулласан. Иймд энэхүү хэргийг хаасан" гэсэн утга бүхий зүйл бичсэн байсан ажээ.

Талийгаачийн ар гэрийнхэн Малайз руу яваагүй, харин паспорт бичиг баримтыг нь авах, талийгаачийг чандарлаж өгөх хүсэлтийг албан ёсоор Консулын газарт тавиад байгаа сурагтай. Талийгаач Д.Отгонтуяа гэрийнхэндээ БНСУ-д ажил хийж байна хэмээн утсаар ярьсан байдаг аж. Тиймээс түүнийг Солонгост ажилладаг гэсэн ойлголттой байсан гэрийнхэн нь Малайзад амьдарч байсанд нь гайхаж буйгаа илэрхийлж, улмаар хүмүүст уруу татагдсан байж болзошгүй гэж үзэн, энэ хэргийг нарийн шалгуулах хүсэлтэй гэдгээ ч уламжилжээ.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мммм 2015-05-01 19:52:55
    балай замаар орцын биш ү. бусад хүүхнүүд сургамж аваарай. нохой шиг алуулах нь бн штэ
  • иргэн 2015-05-01 11:59:39
    Монголчуудаа малайз руу охин хүүхдүүдээ битгий явуулаач ээ. Сонин газар шүү дээ
  • bor 2015-05-01 11:43:44
    sain shalgaj chadsan umuu